ОХУ-ын волейболчид хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2014.10.03-нд нийтлэгдсэн

ОХУ-ын волейболчид хожигдлоо

-ОХУ-ын бүсгүйчүүд 10 оноотой дөрөвдүгээр байр руу ухарлаа.-

Италийн Модена, Верона, Бари, Триест зэрэг хотуудад болж буй волейболын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд өрсөлдөөн дүүрэн өрнөж байна.

"F" хэсэгт сонирхолтой нэгэн тоглолт өчигдөр боллоо. Тус тэмцээнд түрүүлэх магадлалтай багийн тоонд зүй ёсоор бичигдэж байсан ОХУ-ын волейболчид гуравдугаар тойрогт шалгарах эсэх нь бүрхэг болж ирлээ. Модена хотноо Пүрэв гаригт болсон Турк-ОХУ-ын тоглолт таван сет үргэлжилж, 3-2 (19:25, 25:27, 25:22, 25:22, 15:13) харьцаагаар туркчуудын ялалтаар өндөрлөлөө.

Нэгдүгээр тойрогт Канад, Камеруны багуудыг хожсон Туркийн бүсгүйчүүд хэсэгтээ дөрөвдүгээр байраар шалгарч хоёрдугаар тойрогт тоглох эрхийг авсан. Тэгвэл тэд "G" хэсэгт багтаж, АНУ-д 1-3-аар ялагдсан ч ОХУ-ын багийг 3:2-ын харьцаагаар хожлоо. Одоогоор энэ хэсэгт АНУ-ын бүсгүйчүүд цааш тоглох болзлоо хангаад байгаа бол Бразил, Сербүүд удаалж эхэллээ. Харин ОХУ-ын бүсгүйчүүд 10 оноотой дөрөвдүгээр байр руу ухарлаа.

"F" хэсгийг БНХАУ 14 оноотой тэргүүлж байгаа бол Итали, Доминикан БНУ-ын багууд удаалж байна. Харин Ази тивийн төлөөлөл Японы бүсгүйчүүд Германыг 3-2-оор хожсон ч Хорватад 2-3-ын харьцаагаар хожигдож, 8 оноотой дөрөвт  жагсаж байна.

Хэсгийн сүүлийн тоглолтууд ирэх амралтын өдрүүдэд болж, гуравдугаар тойрогт өрсөлдөх шилдэг зургаан баг тодорно. 

"Е" хэсэг:

"F" хэсэг:

Хэсгийн сүүлийн тоглолтууд ирэх амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 4-5-ны өдрүүдэд болж, гуравдугаар тойрогт өрсөлдөх шилдэг зургаан баг тодрох юм. Тэмцээний албан ёсны сайт: http://italy2014.fivb.org

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж