Цагдаагийн даргын марафон

Хуучирсан мэдээ: 2014.10.03-нд нийтлэгдсэн

Цагдаагийн даргын марафон

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын марафон эхэлжээ.  Өмнө нь цагдаагийн дарга нарыг дээрээс томилдог байсан бол иргэн анх удаа хэнийг цагдаагийн даргаар томилох вэ гэдэгт тодорхой эрх мэдэлтэйгээр саналаа өгөхөөр болж байгаа юм.  Тодруулбал, Иргэд нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсын баруун хэсэгт байрлах санал асуулгын баннерт нэвтэрч нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцан, саналаа өгөх боломж гэнэ.

Эрийг муу цагдаа гэж монголчууд ярьдаг. Тиймээс ч цагдаа, хуулийнханд сайн ханддаг нь цөөхөн.  Ч.Болдбаатар,   Д. Цэрэндорж хотын цагдаагийн даргад өрсөлдөж байгаа юм. Хотын цагдаагийн даргаар хэнийг сонгох вэ хэмээн иргэдээс санал асуулга авснаар цагд нар эрх мэдэлд биш иргэдэд үйлчилдэг болно гэсэн найдлага ч тавьж байна. Ямар ч байсан Улаанбаатар хотын цагдаагийн даргын марафон аль хэдийн эхэлж, өрсөлдөгчид ирэх ням гаригт мөрийн хөтөлбөрөөрөө UBS телевизээр халж мэтгэлцэнэ.  Төрийн цагдаа хүмүүс санал авахын төлөө улстөрчид шиг улаан цайм уран панаал урсгаж чадахгүй ч гэлээ иргэдийн саналыг авахын тулд ирэх ням гаригт амныхаа фигурыг ашиглаад л байж дээ.

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж