Монголын Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой”-г менежментийг хувийнханд өгөхөөр болсон. Тус компанид өнөөдрийн байдлаар Чалкод 110 сая долларын өртэй, харин орд газраа эдийн засгийн эргэлтэд оруулахад нийтдээ 2-3 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм байна. Тус компани одоогоор уул уурхайн үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс 2014-2017 онд гурван том төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. Тус компанийн хувьд 2017 он гэхэд олборлолтынхоо хэмжээг 30 сая тоннд хүргэх боломжтой юм байна.
О.САР