Салхин цахилгаан станц байгуулна

Хуучирсан мэдээ: 2014.10.03-нд нийтлэгдсэн

Салхин цахилгаан станц байгуулна

Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал энэ долоо хоногт хуралдаж, зарим шийдвэрийг гаргасан байна. Тус хороо ээлжит хурлаараа Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц барих зөвшөөрлийг таван жилийн хугацаатайгаар “Клин энержи Ази” ХХК-ид олгохоор шийдвэрлэжээ. Энэхүү “Цэций” салхин цахилгаан станц ашиглалтанд орсноор  улсын үндэсний нэгдсэн сүлжээнд жил бүр 124,7 сая кВт цаг цахилгаан эрчим хүч нийлүүлж,  дулааны цахилгаан станцаас цахилгаан үйлдвэрлэлтэй харьцуулахад 230 мянган тонн хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах юм байна. Ингэснээр 180 мянган тонн нүүрс, 1,2 сая тонн ус хэмнэхийг албаныхан онцоллоо.

Мөн Эрчим хүчний тухай хуулийн 3.1.11 дэхь заалтын Архангай аймгийн Эрдэнэбулган сум, Төв аймгийн Зуунмод суманд дулаан үйлдвэрлэх, түгээх, тусгай зөвшөөрлийг хоёр компанид, “Эс Жи И Эн” ХХК-д цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний тухай хуулийн 16,17 дугаар зүйлд заасны дагуу тус тус таван жилийн хугацаатайгаар  олгосон байна.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж