Иргэд нүүрсний үнэд өвдөг сөхөрч эхэлжээ | News.MN

Иргэд нүүрсний үнэд өвдөг сөхөрч эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.03-нд нийтлэгдсэн

Иргэд нүүрсний үнэд өвдөг сөхөрч эхэлжээ

-Иргэд “Нүүрс” хөтөлбөрийг үргэлжлээсэй гэж хүсч байна-

Монголд чөлөөт эдийн засаг биш бүр “хүчирхийллийн эдийн засаг” бодитойгоор оршиж байна. Нийслэлд кг махны үнэ 7000 төгрөг болж, хөгшчүүлийн гол харлан “нүд аних” шахаж байх тэр үед Хөвсгөлд ажиллаж байсан УИХ-ын эрхэм гишүүнээс малчид махны үнийг ядаж 1000 төгрөг болгоод өгөөч гэж гуйж байж билээ. Хот хөдөөнийхнийг хоорондоо “алалцах” шахаж байх үед болсон энэ явдал хэргийн гол буруутан нь малчид биш, ченжүүд гэдгийг хууль тогтоогчдод мэдрүүлсэн.

Жижиглэн худалдаачид, ченжүүд улс дотроо бараа бүтээгдэхүүний үнийг долоо дахин өсгөж байсан байж шүү дээ. Тэгэхээр Италид 90 центийн бяслаг Монголд 6000 төгрөгөөр зарагдах ч бага хэрэг байгаа биз дээ. Харамсалтай нь, үүнээс хойш гурван жил өнгөрсөн ч ченжүүд амь бөхтэй оршсоор, иргэдийг “хүчирхийлсээр” байна.

Намрын цагт ургац хураалтын үеэр кг төмсний үнэ 250 төгрөг болтлоо хямдардаг байв. Хоёрхон жилийн өмнө. Гэтэл энэ жил 500 төгрөгөөс доош орсонгүй. Монгол Улс цалингаа хоёр дахин нэмээгүй, хүнсний ногооны ургац хоёр дахин нэмэгдчихээд байхад яагаад ийм байна вэ. Нэг бол бид чинь монгол хөрсөнд өнхрүүлсэн хятад төмс зооглоод байгаа хэрэг үү.

Нүүрсний хэрэглээ нэмэгддэг үе ирж байна. Гэтэл иргэдийн гарт очихдоо гурван шат дамжиж, үнэ нь уурхайгаас гарч байгаагаасаа 300 хувь нэмэгдээд ирж байна шүү дээ. “Нүүрс хөтөлбөр” хэрэгжих эсэх нь тодорхойгүй байгаа энэ цаг үед нэг “шуудай” /жижиг ногоон/ нүүрс 3200 төгрөгийн үнэтэй зарагдаж байна. 10 кг хүрэхгүй нүүрс шүү дээ. Тонноор нь бодвол 320 000 төгрөг гэсэн үг.

Монгол Улсад хамгийн их татвар төлсөн аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг үйлчилгээний байгууллагууд өнгөлдөг үе хараахан арилаагүй байна. Гэтэл, ядаж байхад гэдэг шиг ДНБ-ий өсөлтөд оруулсан хувь нэмрээрээ бөөний болон жижиглэн худалдааны салбарынхан тэргүүлэх шахаж байгаа нь эрүүл явдал уу. Зах зээл жинэхэнэ утгаараа хөгжчихсөн орнуудад жижиглэн худалдааны үнэ бөөнийхөөсөө дунджаар 15 хувиар илүү байдаг. Гэтэл манайхан нэрийн хуудас болсон, хамгийн хямдхан худалдаж авах ёстой махаа долоо нугалуулан шулуулаад сууж байсан болж таарч байна.  

Банкны зээлийн хүү өндөр байгаагаас илүү хүний шунал бас үүнд их жин дарж байна. Нэг ийм яриа бий. Английн Ерөнхий сайд асан Томас Морын “Утопи арал” зохиолыг амьдралд хэрэгжүүлэхээр зориглосон В.И.Ленинээс капиталист ертөнцийн нэг эрхэм “Таны байгуулах улс ямар улс байх вэ” гэж асуужээ. В.Ленин тэгэхэд “Тэнд эд баялаг хүн болгонд хүрэлцэхээр байх болно. Харин тэр баялгаас хүн хэрэгцээний хэрээрээ авах ёстой” гэж хариулсан байдаг. Нөгөө эрхэм “Хүн хүссэнээрээ л авахыг хүсдэг биз дээ. Хүмүүс шуналтаад ихээр нь аваад эхэлбэл яах болж байна” гэхэд “Үүний тулд ухамсрын асуудлыг шийдэх хэрэгтэй. Шуналыг үгүй болгох ёстой” гэсэн тухай.

Шуналыг үгүй болгох боломжгүй тул коммунизм байгуулах явдал анхнаасаа л бүтэхгүй байсан гэдэг нь угаасаа л тодорхой. Владимир Ильич үүнийг мэдэж байсан ч ард түмний ядуу байдлыг ашиглан төрийн эрхэнд гарах хүслээсээ татгалзаж чадаагүй байж тун магадгүй. Агуу удирдагч ч манай жижиглэн худалдаачдын адил шуналын хүлээсэнд орчихсон байсан байж магадгүй гэсэн үг. Тэгэхээр хүний шуналыг үгүй болгох боломжгүй. Гэхдээ эрхэм гишүүн Л.Гүндалайн нэг үгийг энд дурдмаар санагдлаа.

“Шуналтай байж болно оо. Гэхдээ бирд болж болохгүй шүү дээ” гэж. Ченжүүд, жижиглэн худалдаачдыг ингэж давраасан нь шууд хэлэхэд, эрх баригчдын өөрсдийнх нь буруу. Хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн бирж байгуулах гэж байгаад нь баяр хүргэе. Гэхдээ энэ бол олон дундаас нэгийг нь л шийдсэн явдал болж байна. Асуудлыг цогцоор нь шийдэх ёстой юм.

Бөөний болон жижиглэн худалдааны салбарын ажил хэрэгт төр шууд оролцохгүй ч гэсэн хэм хэмжээг нь тогтоож өгөх ёстой юм. Хамгийн ойрын жишээ гэхэд л манай хойд хөрш ОХУ ингэдэг. Тэд хамгийн сүүлд спирт агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг гар дээрээс худалдахыг хориглосон. Гэтэл манайд хууль нь ч байхгүй. Өнгөрсөн зун шатахууны үнэ нэмэгдэхэд л “Жижиглэн худалдааны тухай хууль”-ийг санаачилж байх жишээтэй. Бараа бүтээгдэхүүнийг аль болох цөөн шат дамжлагаар хэрэглэгчдийн гарт хүргэх зорилтыг энэ хууль зохицуулах учиртай юм.

Х.САЙХАН

Эх сурвалж: www.mminfo.mn

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энэ зөв тайлбар бн 2014-10-03 203.91.117.4

Нүүрсээр савладагаараа савлаж зарна биз дээ. Харин ч өшөө хямд зарах ёстой нүүрсийг үнэтэй зарж байсан байна. Савлаж зарсныг далимдуулан дундаас нь мөнгө хусаж байсан хулгайчуудыг шоронд барьж хорилоо гээд ЗГ нүүрс савлахаа болчихгүй биз дээ. ЗГазар ямар хувийн компани биш ард түмэндээ үйлчилдэг үйлчилгээний газар шүү дээ.

Avatar

Хүмүүсээ үнэний талд зогс. 2014-10-03 203.91.117.4

Нүүрсээр савладагаараа савлаж зарна биз дээ. Харин ч өшөө хямд зарах ёстой нүүрсийг үнэтэй зарж байсан байна. Савлаж зарсныг далимдуулан дундаас нь мөнгө хусаж байсан хулгайчуудыг шоронд барьж хорилоо гээд ЗГ нүүрс савлахаа болчихгүй биз дээ. ЗГазар ямар хувийн компани биш ард түмэндээ үйлчилдэг үйлчилгээний газар шүү дээ.

Avatar

Хүмүүсээ үнэний талд зогс. 2014-10-03 203.91.117.4

Нүүрсээр савладагаараа савлаж зарна биз дээ. Харин ч өшөө хямд зарах ёстой нүүрсийг үнэтэй зарж байсан байна. Савлаж зарсныг далимдуулан дундаас нь мөнгө хусаж байсан хулгайчуудыг шоронд барьж хорилоо гээд ЗГ нүүрс савлахаа болчихгүй биз дээ. ЗГазар ямар хувийн компани биш ард түмэндээ үйлчилдэг үйлчилгээний газар шүү дээ.

Avatar

zochin 2014-10-03 202.179.20.203

Nuurs hutulbur yub shuu

Avatar

Зочин 2014-10-03 127.0.0.1

Altankhuyagiig hyamd nuurs zarlaa geed havchaad baisan uls odoo yaya gehev dee. Ter bayachuud ni hyamd nuurs olj ogoh biz

Avatar

нүүрс түлэгч 2014-10-03 202.179.20.206

гансүх ахгүй яана даа бид, гэр хорооллынхон

Avatar

zochin 2014-10-03 150.129.142.88

Odoo ger horooliin yaduuchuud yana daa, ene jil ch estoi heldej uhej dee. Tegeed nuurs hetelber bidend ikh heregtei baisan, ene jil urgeljluuul geed duugarchij chaddagui ee

Avatar

1000 2014-10-03 64.235.154.34

malchid makhaa 1000r yag zarj kharagdaach

Avatar

tgldr 2014-10-03 184.100.207.156

uls torchdiinl biznes shuu de, chenj geed bgaa chin

Avatar

Сан***** 2014-10-03 202.21.106.104

1990 он хүртэл, хөдөө орон нутгаар худалдаа бэлтгэлийн анги, бараа бэлтгэлийн бааз гэж маш сайн зохион байгуулалттай худалдааны сүлжээ байв. Үүнийгээ сэргээчихвэл болмоор юм. Улс төрчид нь худалдаа наймааны ажил эрхэлдэггүй оролцдоггүй болчихвол, жирийн иргэд бид тайван амьдармаар байна шд

Avatar

Зочин 2014-10-03 127.0.0.1

Tur het orj bolohgui, zah zeeliinhee jamaaraa l yvah estoi, harin olon zah neeh yum uu, malchidiig malaa zardag bolgoh heregtei ted nart naad zahiin hereglee baidaggui uchir belen mungu hereg bolson ued l malaa zardag, tiimees firmiin aj ahuig huguuleg tal deer anhaar, huurs ch gesen

Avatar

Зочин 2014-10-03 103.229.120.200

энэ АН-ын нүүрс хөтөлбөр буруу одоо жинхэнэ үнээрээ зарагдаж байна уу даа

Avatar

Зочин 2014-10-03 112.72.13.158

huzwaa

Avatar

oyun 2014-10-03 202.179.10.150

Nuurs hotolbor bol mash ih zob shuu dahij hiih heregtei harinch jaahan hayamd bolgoh heregtei tegvel zah zeeliin une dagaad buurna,,,,,,,, Mahnii asuudald chenj baih heregtei delhiin alich oron hezee MALCHIN OOROO irj NEW-IORT mahaa zarj bsan yum harin uniin bodlogiig zasgiin gazar shudraga orsoldoonii gazar mash hatuu hayanald tabih heregtei uchir ni startegiin buteegdehuun shuu, bas guril za busad ni hamaagui

Avatar

Зочин 2014-10-03 120.19.248.75

Altankhuyag zov l um hiij baisan baigaa biz dee. Ard tumend heregtei yum hiij baisan.Odoo ger horoolliin irged aAltankhuyagiig oilgoj baina uu

Avatar

Зочин 2014-10-03 120.19.248.75

Malchid hezee ch mahnii uniig hyamdruulj ogooch gej guihgui.Ted uniig nemj l baival ineed ni hureed baij baina

Avatar

Зочин 2014-10-03 150.129.142.21

нүүрсээр савладагаараа савлаж зарна биз дээ. Харин ч өшөө хямд зарах ёстой нүүрсийг үнэтэй зарж байсан байна. Савлаж зарсныг далимдуулан дундаас нь мөнгө хусаж байсан хулгайчуудыг шоронд барьж хорилоо гээд ЗГ нүүрс савлахаа болчихгүй биз дээ. ЗГазар ямар хувийн компани биш ард түмэндээ үйлчилдэг үйлчилгээний газар шүү дээ.

Avatar

Зочин 2014-10-03 112.72.13.158

nowshoo tegeed bidniig untei nuurs aw geed baigaa yumuu

Avatar

Зочин 2014-10-03 127.0.0.1

ULS TURCHID CHIN UURSDUU HUTGALDSAN BOLOHOOR ARGA HEMJEE HURDAN AVAHGUI BGA YUM. HERVEE AVBAL UURSDIIN ORLOGO NI UGUI BOLCHIH GEED BGA YUM.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж