М.Тулгын өмгөөлөгч ХЭҮК-т хандав

Хуучирсан мэдээ: 2014.10.03-нд нийтлэгдсэн

М.Тулгын өмгөөлөгч ХЭҮК-т хандав

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан хэргээр Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон түүний туслах М.Тулга, Э.Төмөрбаатар, Г.Батхуяг нарыг АТГ-аас саатуулан шалгаж байна. М.Тулгын хувьд нурууны хүнд өвчтэй, бие нь тааруухан байгаа учраас н батлан даалтад гаргах хүслээ ар гэрийнхэн нь өмгөөлөгчөөр нь дамжуулан гаргаад байгаа аж. М.Тулга нь 2010 оноос нурууны дискний мултралтай байсан бөгөөд хоригдож байх хугацаанд нь ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангийн харгалзагч өшиглөснөөс болж сэдэрч хэвтэрч орсон талаар өмгөөлөгч нь дуулгаж байгаа. М.Тулгын биеийн байдал тааруу байхад цагдан хориод байгаа учир өмгөөлөгч Ц.Баасандорж ХЭҮК-т гомдол гаргажээ.

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж