“Монос”-т хариуцлага тооцно гэв

Хуучирсан мэдээ: 2014.10.03-нд нийтлэгдсэн

“Монос”-т хариуцлага тооцно гэв

“Монос” эмийн сангийн эмийн санчийн буруутай үйлдлээс болж улсын бүртгэлд бүртгэгдээгүй “Фенобарбитал” буюу бидний нэрлэж заншсанаар “Люминал” эмийг тун хэтрүүлэн хэрэглэсэн гэх шалтгаанаар 16 нярай өнгөрсөн наймдугаар сард хордсон. Албан үүрэгтээ хайнга хандсан эмийн санчийн хэргийг шалгах явцад тархины даралттай хүүхдүүдэд өгөхөөр эмч нарын жор бичдэг “Люминал” эм нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Өөрөөр хэлбэл хууль бусаар худалдаалагдаж байсан нь тогтоогдсон билээ. Тиймээс энэхүү эмийг худалдах эрхийг түдгэлзүүлж, эмийн сангийн лангуунаас татаж эхэлсэн. МХЕГ-аас өгсөн мэдээллээр “Монос”-ын хэрэг цагдаагийн байгууллагаар шалгагдаж дууссаны дараа ЭМЯ-наас хариуцлага тооцохоор төлөвлөж байгаа аж.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж