БНСУ-ын виз гарахгүй гэдэг ташаа мэдээлэл гэв | News.MN

БНСУ-ын виз гарахгүй гэдэг ташаа мэдээлэл гэв

Хуучирсан мэдээ: 2014.10.03-нд нийтлэгдсэн

БНСУ-ын виз гарахгүй гэдэг ташаа мэдээлэл гэв

Өнөөдөр олон нийтийн сүлжээгээр БНСУ-ын визийг ирэх арванхоёрдугаар сарын 1 хүртэл  олгохгүй гэх мэдээлэл цацагдсан. Харин энэ талаар Гадаад харилцааны яамны холбогдох албаныхан  БНСУ-д зорчих иргэдийн визний материалыг  хэвийн хүлээн авч байгаа гэх хариулт өгчээ. Мөн  яамны албан ёсны веб хуудсанд  дээрх мэдээлэл ташаа болохыг мэдээлсэн байна.  Өнөөдөр буюу  аравдугаар сарын 03-ны өдөр Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яам Солонгос улс байгуулагдсан өдрийг тэмдэглэж байгааг тохиолдуулан амарч байгаа аж. Харин бусад өдрүүдэд БНСУ-г зорихоор виз мэдүүлж буй иргэдийн материалыг хүлээн авч, бүх төрлийн виз хэвийн олгож байгаа юм байна.

С.СҮРЭН

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2014-10-03 202.5.206.19

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргаж байгаа мэдээллээ баттай эх сурвалжаас авч бичихэд яадаг байна аа. хүмүүсийн таамаглаж эсвэл хардаж ярьсан юмыг нягтлалгүй ам дамжсан хов шиг юм бичдэгээ болиосой. Энэнээс чинь болоод хүмүүст буруу ташаа ойлголт өгч, ямар их хор хөнөөл учирч байгааг мэддэг болов уу.Буруу мэдээлэл бичсэн сэтгүүлчдээ арга хэмжээ авах хэрэгтэй.

Avatar

Зочин 2014-10-03 150.129.143.152

manaikhan neeren tsusguy ***** shuu , yum medekhguy baiji khudlaa khardana ,amraltyn udur baisnyg ni aziin toglolttoi kholbood l , dandaa araaraa tawiulsaar baigaad khashirchikhsan awgai shig

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж