Хонгконг яриа хэлцэл хийхээр тохиролцжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.03-нд нийтлэгдсэн

Хонгконг яриа хэлцэл хийхээр тохиролцжээ

 

Олон хоног гудамж талбайд эсэргүүцлээ илэрхийлэн жагссан Хонгконгчууд захирагчидтайгаа яриа хэлцэл хийхээр тохиролцжээ. Жагсагчдын зүгээс Хонгконгийн Ерөнхий захирагч Люн Чун Инийг суудлаасаа буухыг шаардаж байсан боловч тэрээр ирэх сонгууль болтол огцрохгүй гэж мэдэгдсэн юм. Хичээл номоос хаяж, гудамжинд жагссан оюутан, сурагчдын жагсаал долоо хоногийн хугацаанд Хонгконгийн олон мянган иргэнийг хамарч хүрээгээ тэлжээ. Хонгконгод өнөөдрийн /Х.3/ байдлаар эсэргүүцлийн жагсаалаас болж, захиргааны зарим оффисууд хаалттай хэвээр байна. Гэхдээ захиргааны нэгжүүдийг бүсэлсэн жагсагчдын тоо, гудамж талбайд суулт зарлагсад  буурчээ.

 

Хятад 2017 онд Хонгконгод сонгуулийн бүрэн эрх олгохоо амласан ч нэр дэвшигчдийг Бээжинд хянуулах ёстой гэсэн болзол тавьсан юм. Гэтэл Хонгконгчууд Бээжингээс хараат бусаар удирдлагаа сонгохыг хүсч байгаа аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж