Та ямар төрлийн арьстай вэ?

Хуучирсан мэдээ: 2014.10.03-нд нийтлэгдсэн

Та ямар төрлийн арьстай вэ?

Гэртээ хийх гоо сайхны зөвлөгөө

Аливаа гоо сайхны жоруудыг хэрэгжүүлж эхлэхээс өмнө хамгийн гол нь та өөрийн арьсаа зөв тодорхойлсон байх хэрэгтэй. Ингэснээр арьсандаа хэрэгтэй байгаа арчилгаа тэжээлийг өгч арьсныхаа гоо сайхан, залуу насыг удаан хадгалж чадах бөгөөд наснаасаа залуу харагдах бас нэгэн нууц болдог. Хүний арьсыг ерөнхийд нь
Тослог
Хуурай
Холимог
Хэвийн
Эмзэг

гэх төрлүүдэд хувааж үздэг. Арьсаа тодорхойлоход тань дараах зөвлөмжүүд тус болох юуны магад.

1. Эмээгийн аргаар тодорхойлох: 1ш нимбэгний шүүсэн дээр 125мл нэрмэл ус дараа нь 1том халбага оливын тос хийж холино. Үүн дээр 3ш мөс хийж хайлтал нь байлгасны дараа урьдчилж сайтар угаасан нүүрэндээ түрхэж өгнө. 3цагийн дараагаар нүүр арчигч хөвөнгөөр духаа үрнэ. Дахин шинэ хөвөнгөөр хамар, эрүүгээ тус тус үрнэ. Хэрэв 3н хөвөн цэвэрхэн байвал хуурай, хөвөн бараан өнгөтэй болсон бол тослог, бага зэрэг бараан байвал холимог арьс гэж мэдэж болно.

2. Илүү хялбар аргаар арьсаа тодорхойлох: Нүүрээ угаагаад арчихгүйгээр хатаана. 30минутын дараагаар хэрэв таны арьс тослогтсон байвал тослог, таталдаж аргасан бол хуурай, ямар нэг өөрчлөлт илрээгүй бол хэвийн, улайж хорсох хандлагатай бол эмзэг

Нэмж хэлэхэд хүний арьс бүх насаараа нэгэн төрлийн байна гэсэн ойлголт байдаггүй ба орчны хуурай агаар, нарны туяа, өвчлөл ( чихрийн шижин) гормоны өөрчлөлт, сарын тэмдгийн үечлэл, эмийн хэрэглээ, дотор эрхтний үйл ажиллагаа, улирлын эрс тэс байдал зэргээс хамаарч өөрчлөгдөж болох тул арьсаа тухайн үедээ зөв тодорхойлж арчлах хэрэгтэй. Хэрэв та арьсныхаа төрлийг бүрэн гүйцэд тодорхойлж чадахгүй байгаа бол мэргэжлийн эмч, гоо сайханч нарт хандаж тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар оношлуулаарай.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж