Гишүүд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ | News.MN

Гишүүд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.03-нд нийтлэгдсэн

Гишүүд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, С.Ганбаатар, Д.Батцогт, З.Баянсэлэнгэ нар өнөөдөр /2014.10.03/ Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлан ахмад настнуудын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх талаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, цалин, тэтгэвэр иргэдийн амьжиргааны үндсэн хэрэгцээг хангаж чадахгүй болоод байна хэмээгээд энэ нь сүүлийн хоёр жилд огцом нэмэгдсэн инфляцын түвшин, валютын ханшаас үүдэн өргөн хэрэглээний барааны үнэ өссөнтэй холбоотой гэж тодотгосон юм. Тиймээс тэтгэврийн доод хэмжээг 300 мянган төгрөгт хүргэх, 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгахад нэн шаардлагатай хөрөнгийг 2015 оны төсөвт суулгах талаар дээрх шаардлагадаа тусгасан талаар сэтгүүлчдэд дуулгасан юм. Мөн тэрбээр энэхүү шаардлагыг хэвлэлийн бага хуралд оролцсон гишүүдээс гадна Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, О.Баасанхүү нар дэмжиж байгааг уламжилсан.

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, хоёр жилийн өмнөх 250 мянган төгрөгийн тэтгэвэр өнөөдөр 170 мянган төгрөгтэй тэнцэж байна гээд шийдвэр гаргагчдын буруутэй үйлдлээс болж тэтгэврийнхэн хохирох ёсгүй гэж мэдэгдсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, ахмад настнууд тэтгэврийн зээл авах нь их байгаа ч өндөр хүүтэй тэтгэврийн зээлээ эргэн төлж чадахгүйд хүрч байгаа учир тэтгэврийн хүүгүй зээл олгох талаар тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, Засгийн газар бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж байгаа. Тэрхүү ажлыг бид хоёр жил дэмжиж ирсэн гээд, харин одоо иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд Засгийн газрыг шахаж ажиллах болно гэж хэлсэн. Гишүүд ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

temuujin 2014-10-03 150.129.141.41

ene hed odoo bur yu ch yarisan hudlaa yarij bga yum shig haragddag bolloo doo, yu ch yarisan, yu ch hiisen tur zasgiig l eserguutsej bval boltson humuus yum bish uu?

Avatar

зочин 2014-10-03 150.129.142.14

Энэ Ганбаатарт хийх ажил, санаачилах хуулийн төсөл гэж байна уу? Засаг төрийг шантаажилж амьжиргаагаа дээшлүүлдэг хүн шиг харагдаад байна? Ядарсан гишүүдийнхээ амьдрал ахуйг харж үздэггүй УИХ-д асуудал байна уу?

Avatar

зочин 2014-10-03 150.129.142.14

Энэ Ганбаатарт хийх ажил, санаачилах хуулийн төсөл гэж байна уу? Засаг төрийг шантаажилж амьжиргаагаа дээшлүүлдэг хүн шиг харагдаад байна? Ядарсан гишүүдийнхээ амьдрал ахуйг харж үздэггүй УИХ-д асуудал байна уу?

Avatar

Зочин 2014-10-03 103.229.122.233

Сонгууль ойртож байгааг ойлгосон юм байх даа!!!!!!

Avatar

Менежер 2014-10-03 202.21.113.106

Шууд цалин нэм гэдэг нь бүтээмжийн тухай, хөдөлмөрийн зах зээлийн тухай ер нь хөгжлийн тухай ямар ч ойлголтгүй нөхдийн олонд таалагдах гэсэн яриа. Үнэхээр хүмүүсийн амьдралын чанарт санаа зовоод байгаа бол ажиллах, бизнес хийх таатай орчин бүрдүүлэх, шударга ёс, тэгш боломжоор хангах, бүтээмжийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх, технологи нутагшуулах гэх мэт арай өөр юм яримаар юм. Үнэнхүү боловсролгүй нөхөд Их дээр заларч байна даа. Ийм мэт мэдлэггүй хандлага, яриа, турхиралт нийгмийн бэлэнчлэх сэтгэлгээг тэтгэж хувь хүний болон улс орны хөгжлийг хойш чангааж байгаа юм шүү дээ. Уг нь улс төрчид их юм хийх хэрэггүй, ганцхан зөв манлайлал л хэрэгтэй юм шүү дээ. Лидэрүүд Нийгмийг зөв манлайлж зөв чиглүүлж чадах юм бол олон түмэн өөрийнхөө дотоод хүчээр босоод ирэх учиртай юмсан

Avatar

Зочин 2014-10-03 127.0.0.1

Populism -iin esreg huuli gargaval yadag baina aa. Eh medeld shunsan heden populist yumnuudaas bolj ene uls chini uuruu suurlee.

Avatar

Aasf 2014-10-03 103.9.90.39

Ард тvмний амьдрал хvнд байна. Нэмэх нь зев.

Avatar

Zochin 2014-10-03 202.131.244.67

Tsalin nemj yadag bainaa. Dahiad l yumnii une hoorogdohiin nemer. Hereggui yum hiij humuus uimuulj baisnaas heregtei yum sanaachilmaar yum.

Avatar

За 2014-10-03 202.179.10.26

Таарсан таар шуудайнууд гэж энэ дээ. Хар даа та нар. Орилоонууд дотор Батцогт ч юу чив дээ. Гудамныхан…

Avatar

Гавъяа байгуулъя гэж байгаа бол дуугай л 2014-10-03 202.180.220.72

Таарсан дүф гарууд та нар шиг популистуудаас болж Монголын эдийн засаг элгээрээ хэвтэж байгааг дунд сургуулийн сурагчид ч ойлгож байна шүү дээ. Та нар ард түмний амьдралд нэмэр болий гэж байгаа бол зүгээр л дуугай болчих тэр чинь харин гавъяа шүү.

Avatar

baavai 2014-10-03 27.123.214.2

Mongol ornii ho"gjild hamgiin ih saad bolj baigaa no"hduud dee. Odoo tegeed yah ch bilee dee, bid o"orsdoo l songoson bolohoor…

Avatar

Зочин 2014-10-03 112.72.13.118

bruseluud gej ene dee

Avatar

Зочин 2014-10-03 150.129.140.23

Популизм гэдэг бол хэдхэн хүн өөрсдийн албан тушаалыг ахиулахын тулд улс төр хийж ард түмний төлөө хийж буй алхам мэт үйлдэл гаргаж түүгээрээ улс орныхоо эдийн засаг улс төрд хор хохирол гаргаж байгааг хэлдэг. Олон оронд популизмыг хуулиар хориглосон байдаг. Батзандан Ганбаатар нар уулл уурхйн хөрөнгө оруулагчдыг популизмаар хөөж эдийн засаг унагаж ард түмний амьдралыг улам доройтуулаад ханахгүй дахиад чарладдаж эхэллээ үүнд хориг тавих хууль гаргах ухаантай улс төрч их хуралд байна уу үгүй юу эднийг хэдий болтол тэвчих ёстой юм бэ?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж