Таеквондо: М.Түмэнбаяр медалийн болзол хангалаа

Хуучирсан мэдээ: 2014.10.03-нд нийтлэгдсэн

Таеквондо: М.Түмэнбаяр медалийн болзол хангалаа

Азийн наадмын таеквондогийн тэмцээн өнгөрөгч мягмар (09.30) гаригаас эхэлсэн билээ. Өнөөдөр Монголын баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Түмэнбаяр өрсөлдөж байна. Тэрээр Палестиний тамирчин Малик Абуалровыг 11:4 онооны харьцаагаар ялж, хүрэл медалийн болзол хангалаа. М.Түмэнбаяр мөнгөн медалийн төлөө БНСУ-ын тамирчин Ким Тэхунтэй тоглох юм. Энэхүү тоглолт Улаанбаатарын цагаар 15.45-д эхэлнэ.

М.Түмэнбаяр 1/16-д Кувейтын Абдалазизг ялж, шөвгийн наймд шалгараад байсан бол хүрэл медалийн төлөө Палестиний тамирчин Малик Абуалровыг 11:4 онооны харьцаагаар хожиж, мөнгөн медалийн төлөө тоглохоор шалгараад байна.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж