Ахмадуудыг үнэ төлбөргүй үзлэгт хамруулжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.03-нд нийтлэгдсэн

Ахмадуудыг үнэ төлбөргүй үзлэгт хамруулжээ

“Номин Холдинг” ХХК нь Олон Улсын Ахмадын өдрийг тохиолдуулан ахмадуудыг үнэ төлбөргүйгээр эмнэлгийн анхан шатны үзлэгт хамруулжээ.

 Ахмад буурлууд маань нас ахих тусам эрүүл мэндийн байдал доройтож, бие бялдар нь сулрах, яс сийрэгжих, суурь өвчин нь сэдрэх, хөдөлгөөний дутагдалд орох гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалж ямар нэгэн эмгэг, бэрхшээлтэй болдог. Иймд тэдэнд байнгын анхаарал халамж, тусламж дэмжлэг шаардагддаг билээ.  “Номин Холдинг” ХХК нь  нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жил бүр Эрүүл Мэндийн яамны харъяа “Геронтологийн Үндэсний төв”-тэй хамтран “Ахмадаа Ачлая” эмнэлгийн анхан шатны үзлэг явуулдаг билээ. Энэ жил “Эрүүл мэнд  Эрхэм баян”  нэрийн дор 2014 оны 09-р сарын 28 , 29-нд 2 өдөр болж өнгөрлөө. Тус үзлэг нь Баянгол дүүргийн 14-р хороонд байрлах Номин Их Дэлгүүр, Баянзүрх дүүргийн 12-р хороонд байрлах Номин бөөний төв /Чулуун Овоо/ салбар дэлгүүрүүд  дээр зохион байгуулагджээ. Уг үзлэгт 350 ахмадыг эхо, зүрх судас, зүрхний цахилгаан бичлэг, мэдрэл, сахар, даралт зэрэг үзлэгт хамруулсан байна.

Нийт ахмадууддаа урт насалж, удаан жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж