“Инчён-2014” Азийн наадмын боксын тэмцээнд өрсөлдсөн Монголын шигшээ багийн тамирчдаас ОУХМ Д.Отгондалай ганцаараа шигшээ тулаанд өрсөлдөхөөр шалгарсан юм. Тэрээр 60 кг жингийн аваргын алтан медалийн төлөө Филиппиний боксчин Чарли Суарестай тоглож, 2:1 (27:30, 29:28, 29:28) онооны харьцаагаар хожлоо. Мөн тэрээр Монголын боксчдоос анхны Азийн наадмын аварга боллоо. Ийнхүү Азийн наадамд оролцож байгаа манай баг тамирчид тав дахь алтан медалиа авлаа.
Гэрэл зургийг Ч.ГАНБАТ.
60 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Д.Отгондалай эхний даваанд хийлж, Туркменстаны боксчин Шохрат Дурдиевыг ялж, шөвгийн наймд шалгарсан юм. Улмаар Киргизстаны боксчин Акзол Сулайманбекийг ялж, Азийн наадмын хүрэл медалийн болзол хангасан. Өчигдөр Лондоны олимпийн хүрэл медальт Японы Сатоши Шимизүтэй мөнгөн медалийн төлөө тулалдаж, хожсон юм.
Ч.БОЛОР