ДС-уудыг энэ сард багтаан ашиглалтад оруулна | News.MN

ДС-уудыг энэ сард багтаан ашиглалтад оруулна

Хуучирсан мэдээ: 2014.10.03-нд нийтлэгдсэн

ДС-уудыг энэ сард багтаан ашиглалтад оруулна

Увс аймгийн Улаангом хотод баригдсан 35 мВт-ын хүчин чадалтай дулааны станц, шугам сүлжээ, дулаан дамжуулах төвүүд 09 дүгээр сарын 11-нээс эхлэн туршилт тохируулгын ажлыг эхлэн хэрэглэгчдэд халаалт, хэрэглээний халуун усны хангалт хийж байна. Шинэ дулааны станц нь нийтдээ 7 дулаан дамжуулах төвтэй /ДДТ/ бөгөөд одоогийн байдлаар ДДТ2, ДДТ6-ийн хэрэглэгчид холбогдож, халаалт, хэрэглээний халуун усаар хангагдаж байна. Эрчим хүчний яамнаас шинэ болон хуучин дулааны станцуудыг зэрэгцээ ажиллуулах шийдвэр гарсан бөгөөд станцуудын хүчин чадал, дулааны шугамын нэвтрүүлэх чадварыг тооцоолон аймгийн төвийн дулааны хэрэглээг хуваарилсан.  Эхний ээлжинд 2013 онд хийгдсэн зураг төслийн дагуу, 2014-2015 оны халаалтын улиралд ДДТ1 буюу Баялаг Од зочид буудлын дэргэдэх ДДТ, ДДТ7 буюу Банкны 24 айлын сууцны дэргэдэх ДДТ-ийн хэрэглэгчдийг шинэ дулааны станцад холбох ажлыг хийж байна. Энэ ажил нь хөрөнгийн эх үүсвэргүйн улмаас саатсаар 2014 оны 9-р сараас эхлэн 10-р сард багтаан дуусгахаар ажиллаж байна.

ДДТ1-ээс хэрэглэгч хүртэлх гадна дулаан, цэвэр, хэрэглээний усны шугамын ажил хийгдсэнээр НДХ, ХХЦГ, Нэг цонхны үйлчилгээ, СХЗХ, Улаангом сумын ЗДТГ, Төрийн банк, БОГ, “Эрдэм оргил” цогцолбор сургууль, ҮХААГ, ХХ, Шүүх, Прокурор, Боловсролын газар, ХААН банк, Нийгэмлэг, Монгол даатгал,  I, II, III-12 айлын сууц, Цогцолбор 2-р сургуулиас урагшаа чиглэлийн айл өрх, хэрэглэгчид,  ДДТ7-оос хэрэглэгч хүртэлх гадна дулаан, цэвэр, хэрэглээний усны шугамын ажил хийгдсэнээр Банкны 24 айлын сууц, Бат-Үржихүй өрхийн эмнэлэг, 2-р цэцэрлэг зэрэг хэрэглэгчид шинэ дулааны станцад холбогдоно. Дээрх ажлын хүрээнд хэрэглэгч хүртэл 5 хос шугам татах бөгөөд хэрэглэгчид стандарт шаардлагад нийцсэн халаалт, цэвэр ус, хэрэглээний халуун усаар хангагдах нөхцөл бүрдэх юм.

Б.ХУЛАН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2014-10-03 103.229.120.55

meregjliin bus setguulchid ter said darga nariin hkelsniig l shuud buruu zeb damjuuldag. Sonompil erchim hkucheer oiriin jild tolgoi ebdehkgui gej hkudal, tootsdoogui suudlaasaa hkudal yrisan statsiin derged baigaa mertlee hkeldehk dehkej ebeljdeg ni olon toostoogui ender barilguudiig hkanuuliin zasag darga olon jil barisniihk shuu dee

Avatar

zochin 2014-10-03 202.179.20.203

bid daanch muu setguulch nertei hooson tolgoinuutai shuu dee

Avatar

Зочин 2014-10-03 103.229.121.107

Нийтлэлийн нэрийг зөв өгөөч! Увсын л дулааны станцын тухай бичиж байж ДС-уудыг гээд олон тоон дээр бичээд байх юм. Хоосон PR хийхээ болио. Хэрэглээнээсээ 10 дахин илүү хүчин чадалтай станц барьж байгаагаа энэ яам мэддэг л байх даа. Өөрийн өртөг нь ямар гарах билээ. Ингээд мэргэжлийн бусууд нь шоудаад байгаа байхгүй юу? Яг ашиглалтад орсон өдрийг нь энэ сэтгүүлч нийтэд мэдээлэх биз. Хэрэв сэтгүүлчийн ёс зүйтэй хүн бол…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж