Цэмцгэр монгол наадам болно

Хуучирсан мэдээ: 2010.07.04-нд нийтлэгдсэн

Цэмцгэр монгол наадам болно

“Энхийн  төлөө үйлчлэхүй”  ТББ, “Оюуны эрэл”оюутны холбоотой  хамтран “Service Party Day” сайн дурынхны төслийнхөө ээлжит үйл ажиллагаагаа эхлэхээр болжээ. Тэд энэ удаад Оюуны эрэл оюутны холбоо, Сайн дурынхны байгууллагуудын сүлжээ зэрэг энхийн төлөөх байгууллагуудтай хамтран “Цэмцгэр монгол наадам” уриан дор тусч өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулах аж. Уг арга хэмжээг нийслэлийн захирагчийн ажлын  алба,  наадмын зохион байгуулах салбар хороотой хамтран зохион байгуулах юм байна.

Энэхүү арга хэмжээ нь баяр наадмын үеэр нийгэмд үйлчлэх сайн дурын үйл ажиллагаатай хослуулан иргэдийн ая тухтай, эрүүл  аюулгүй,  тайван амгалан орчинд соёлтой боловсон баярлах нөхцлийг бүрдүүлэх зорилготой. Тус аяны хүрээнд наадмын өдрүүдэд “Цэмцгэр монгол наадмын талбай”, “Соёлтой зорчигчид соёлтой үйлчилгээ” зэрэг  олон арга хэмжээг зохион байгуулах аж.

Мөн Төв цэнгэлдэхийн эргэн тойронд 70 орчим хогийн сав байрлуулах юм байна. Сайн дурынхан иргэдийг зориулалтын саванд хогоо хийхийг шаардаж, гудамжинд хаясан хогийг дор бүрд нь цэвэрлэж байх учир наадмын талбай талбай цэмцгэр байх болно гэж үзэж байгаа гэнэ.
Дашрамд дуулгахад, наадамчин олны сэтгэлийг зовоодог бие засах газрын асуудлыг шийдвэрлэжээ. Учир нь “Суруга Монгол” компани  Японы 80 ширхэг био жорлон бэлэглэж байгаа аж.  Эдгээр био жорлонг Төв цэнгэлдэх болон Хүй долоон худаг орчмоор хувааж байрлуулах юм байна. Түүнээс гадна хуучин нийтийн бие засах газруудыг ч мөн ажиллуулна.
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж