Хүн өдөрт дунджаар 30 орчим минут дуг хийх нь эрүүл мэнд ба ажлын бүтээмжид маш сайнаар нөлөөлдөг гэдгийг одоо мэдэхгүй хүн ховор болсон. Харин та дуг хийхдээ яаж хийдэг вэ?
Ostrich нэртэй энэхүү авсаархан дэр нь орон дээр биш өөр хаа нэгтээ унтах дуртай хүмүүст зориулагдан бүтээгджээ. Уг дэрний 95 хувь нь Вискозын торго, 5 хувь нь уян полимерээс бүрдсэн тул үнэхээр гайхалтай тухтай байх болно. Энэ дэрийг хоёр янзаар ашиглаж болох ба эхнийх нь гараа бүтнээр нь оруулаад дэрлэх бол хоёр дахь нь бээлий маягаар гараа оруулан дэрлэх боломжтой.
Т.БИЛГҮҮН