Хуучирсан мэдээ: 2014.10.03-нд нийтлэгдсэн

“Ууртай шувууд” тоглоомыг бүтээгч Rovio компани нийт ажилчдынхаа 16 хувь буюу 130 ажилтнаа халах болсон тухайгаа өчигдөр мэдэгдсэн гэж BBC мэдээлжээ.

Тус компанийн дэд захирал Mikael Hed “Бид бодит байдалд тулгуурлан ирээдүйн төлөвлөгөөгөө гарган ажиллах багаа зохион байгуулж байна. Үүнтэй холбоотойгоор бүтцээ хумих, ажилчдаа цөөлөх шаардлага гарч байгаа юм” гэжээ.

Rovio компанийн хамгийн их алдаршсан номер 1 төлбөртэй арр нь “Ууртай шувууд” тоглоом ба цаашид тус компани телевизийн цувралууд, хүүхэлдэйн кино, хувцас үйлдвэрлэл зэрэг салбарт хүрээгээ тэлэн ажиллах юм байна.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж