Аль нь Эштон Катчерын охин бэ?

Хуучирсан мэдээ: 2014.10.03-нд нийтлэгдсэн

Аль нь Эштон Катчерын охин бэ?

Жүжигчин Мила Кунис өнгөрсөн есдүгээр сарын сүүлийн өдөр амаржиж, охин төрүүлсэн. Гэтэл Эштон Катчер хорвоод мэндлээд удаагүй охиныхоо зургийг олонд дэлгэжээ. Тэрээр бяцхан үрийнхээ зургийг зүгээр ч нэг олонд дэлгэсэнгүй өөр олон нярайн зурагтай хамт нийтэлсэн юм.  Ингэж  зураг дээрх хүүхдүүдийн аль нь Эштон Катчерийн охин болохыг хүмүүсээр таалгахыг хүссэн хэрэг аж. Эштон Катчер “Би охиныхоо зургийг нийтэллээ. Аль нь бидний охин бэ? Хүүхэд болгон өхөөрдөм” гэж бичжээ. Хосууд охиндоо Уайетт Эзабелле Катчер гэх нэр өгсөн байна.

Эштон Катчер өмнөх эхнэр Дэми Мураас сүр дуулиантай салсны дараагаас Мила Кунистай болзож эхэлсэн юм.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Life

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж