Азийн наадмын ширээний теннисний төрөлд оролцсон Монголын баг тамирчид багийн төрөлд нэг хожил авчээ. Эрэгтэй 18 багаас манай шигшээ баг БНАСАУ, ХонгКонг, Йемен, Катар улсын багуудтай D хэсэгт багтсан. Монголын баг хэсэгтээ дөрвөн тоглолт хийснээс Катарыг хожиж, Хонгконг, БНАСАУ, Йемен улсын багт хожигджээ.
Эмэгтэй баг 18 багаас манай эмэгтэйчүүд БНСУ, Япон, Пакистан, Мальдив БНУ-ын багтай С хэсэгт багтсан. Мальдивын багийг 3:1-ээр хожиж, Пакистан, Япон, БНСУ-ын багуудад хожигджээ.
Ганцаарчилсан төрөлд эрэгтэйчүүдээс 1/64-д ОУХМ Э.Лхагвасүрэн, Б.Билэгт нар Непаль, Катарын тамирчдыг хожсон ч 1/32-т ялагдсан.
Мөн эмэгтэйчүүдээс ОУХМ Б.Батхишиг, Б.Энхжин нар Пакистан, Макао улсын тамирчдыг хожжээ. Ийнхүү Монголын баг тамирчдын тэмцээн өндөрлөв.
Ширээний теннисний хосын төрлийн медальтнууд өнөөдөр тодрох бол маргааш ганцаарчилсан төрлийн аваргууд тодрох юм.
Ч.БОЛ