Монголын төлөө зүрх бүхэнд

Хуучирсан мэдээ: 2010.07.04-нд нийтлэгдсэн

Монголын төлөө зүрх бүхэнд

Монголын уран зургийн галлерейд энэ сарын 6-наас 10-нд “Монголын төлөөх зүрх бүхэнд” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Тус үзэсгэлэнг “Тархан суурьшсан монголчууд” төрийн бус байгууллага, “TASAM”-ийн залуус  хамтран зохион байгуулж  байгаа ажээ. “Тархан суурьшсан монголчууд” ТББ  нь  Монголын байлдан дагууллын явцад дэлхий даяар тархан суурьшсан монголчуудын ирэл гарлын түүх, өнөөгийн аж  амьдрал, нийгмийн  байдал, боловсрол, хэл соёл, зан заншлаа хэрхэн хадгалан үлдэж байгаа талаар судлаж баримтат нэвтрүүлэг  хийдэг юм.  Тэдний бэлтгэсэн Монголын түүхийн бахархалтай  баримтуудаар дүүрэн нэвтрүүлгүүд үзэгч уншигчдын төдийгүй төрийн тэргүүний анхааралд хүрээд байгаа билээ. Монголын эзэнт гүрний байлдан дагууллын явцад дэлхий даяар тархан суурьшсан монголчуудын тухай Монголын түүхтэй холбоотой хот  тосгон,  хөшөө дурсгал түүхэн газруудын тухай үзүүлэх “ТАSАМ” хэмээх 12 баримтат цуврал нэвтрүүлэг  ”Боловсрол  суваг”  ТВ-ээр ирэх долоо хоногоос гарч эхлэнэ. Энэхүү  үзэсгэлэнг  Монгол Улсын  Ерөнхийлөгчийн дэмжлэгээр зохион байгуулж байгаа бөгөөд “Боловсрол суваг” ТВ мэдээллийн ивээн тэтгэгчээр нь ажиллаж байна.  Үзэгч, уншигч та бүхэнд хүргэж байгаа эдгээр цуврал нэвтрүүлэг болон гэрэл зургийн үзэсгэлэнгээр Иран дахь Монголын “Ил хант” улсын үеийн гайхамшигт дурсгалууд, Шинжааны Ойрадууд, Цастын монголчууд гээд зуу зуун жилийн турш монгол соёлын галыг залгамжилж яваа дэлхий даяар тархан суурьшсан монголчуудын тухай омогшил дүүрэн олон сонирхолтой түүхэн баримтуудыг мэргэжлийн төвшинд  дэлгэн  харуулах ажээ. Дашрамд   дурдахад   энэхүү  үзэсгэлэнгийн тасалбар үнэгүй юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж