Хотын тєв хэсгийн 11 байршилд автомашины тєлбєртэй зогсоол байгуулах шийдвэрийг НИТХ-аас гаргаад багагүй хугацаа єнгєрч байна. Нэг цагийн 200 тєгрєгийн тєлбєртэй уг зогсоол ирэх тавдугаар сараас ажиллаж эхлэхээр болжээ. Хотын тєвийн ачааллыг багасгахын тулд Сүхбаатарын талбайн урд талын хэсэг, нийслэлийн тєр захиргааны байруудыг тойрсон хэсэг, томоохон худалдааны тєвүүд зэрэг газруудыг сонгосон байна. Одоогоор дээрх арван нэгэн байршилдаа тєлбєр хураах орчин үеийн системийг нэвтрүүлэхээр зураг тєслийн ажил хийж байгаа аж. Харин ирэх сараас дээрх зогсоолуудад тэмдэг тэмдэглэгээ, хаалт хашлагыг хийж эхлэх гэнэ.
П.Дэлгэр
П.Дэлгэр