-Шилдэг улстөрчийг Ц.Элбэгдорж манлайлж, Н.Алтанхуяг удаалав-
Судалгаа шинжилгээний “Эс Ай Си Эй” компани Нийгмийн хөгжлийн нэгдсэн хүрээлэнтэй хамтран “Нийгэм, эдийн засаг, улстөрийн өнөөгийн байдал, олон нийтийн санаа бодол” сэдэвт судалгааг улсын хэмжээнд хийж дуусгасан байна. Энэхүү судалгааны хүрээнд Монгол Улсын шилдэг 10 улстөрчийг шалгаруулжээ.
Судалгааны дүнгээс харахад шилдэг улстөрчдийг МонголУлсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүлж байна. Тэгвэл шилдэг 10 улстөрчийн хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оржээ. Харин гуравдугаарт УИХ-ын гишүүн С.Ганбаатар, дөрөвт С.Оюун, айргийн тавд Х.Тэмүүжинг нэрлэсэн байна. Харин МАН-ын лидерүүдээс С.Бяараас бусад нь Монгол Улсын шилдэг 10 улстөрчийн жагсаалтад багтаж чадсангүй.
Мөн энэхүү судалгаагаар Монгол Улсын сүүлийн гурван Засгийн газрын үйл ажиллагааг харьцуулан дүгнэсэн байна. Өмнөх болон одоогийн Засгийн газруудын үйл ажиллагаанд өгсөн иргэдийн дүгнэлтээр Н.Алтанхуягийн ахалсан Шинэчлэлийн Засгийн газар 21.4 хувь, С.Баярын Засгийн газар 18.2 хувь, С.Батболдын тэргүүлсэн танхим 17.7 хувийн оноог цуглуулсан байна.
С.Баярын Засгийн газрын үед уул уурхай, нийгмийн халамж, мал аж ахуй, газар тариалангийн бодлогууд сайн хэрэгжсэн гэсэн үнэлэлт авсан бол С.Батболдын Засгийн газрын үед эдийн засгийн өсөлт 17 хувьтайгар ч, мөн л уул уурхайн салбарнийгмийн халамжийн бодлогосайн хэрэгжсэн гэсэн үнэлгээг авчээ. Тэгвэл Н.Алтанхуягийн Засгийн газар дэд бүтэц, үйлдвэржилт, барилга бүтээн байгуулалтын салбарт түлхүү хөгжиж байна гэсэн байна. Мөн авлига, хүнд сурталтай тэмцэх ажил Н.Алтанхуягийн Засгийн газрын үед сайн хэрэгжиж байна гэж иргэд үзжээ.
Б.ХАЛИУН