Жин хасах нууц: Хоосон шингэн илчлэгээс зайлсхий

Хуучирсан мэдээ: 2014.10.03-нд нийтлэгдсэн

Жин хасах нууц: Хоосон шингэн илчлэгээс зайлсхий

Шингэн илчлэг амархан өсөн нэмэгддэг. Та өдөрт хичнээн хэмжээний илчлэг идэж байгаагаа мэддэг байх. Харин хичнээн хэмжээний илчлэг ууж байгаагаа мэддэг үү?

Уух зүйлст гайхмаар тоо хэмжээний илчлэг агуулагдаж байж болно. Өнгөрсөн долоо хоногт миний уулзсан үйлчлүүлэгч: “Би ойлгохгүй юм. Би илчлэгээ хянаж байгаа. Бас хангалттай дасгал хөдөлгөөн хийж байгаа гэж бодож байгаа. Гэтэл миний жин огт буухгүй юм” гэж тэр ярьсан юм. Асуудал нь гэвэл тэр зөвхөн идэж буй хоол хүнсэн дэх илчлэгээ хянаж, өглөөжингөө уудаг кофе (сүүтэй, сахартай), өдрийн хоолны үеэр уудаг хийжүүлсэн ундаа (ууж дуусаад үнэгүй нэмүүлдэг!), орой алжаалаа тайлахад нь тусалдаг архи болон цангис жимсний шүүсний коктейль (хэд хэдэн) зэрэг өдөрт уудаг ундааны зүйлст агуулагдсан илчлэгийг огт тооцдоггүй байсан юм. Нийт тооцоог нь гаргахад тэр хичнээн их гайхсан гээч. Өдөрт зөвхөн уух зүйлсээсээ 1000 орчим ккал илчлэг авч байснаа тэр ойлгосон билээ.

Шингэн илчлэг таны ходоодыг дүүргэдэггүй

Бид ууж буй илчлэгээ “мартдаг” шалтгаануудын нэг нь тэд гэдсийг нэг их дүүргэдэггүйтэй холбоотой. Бидний ууж буй зүйлсийн ихэнх нь ходоодонд нэг их зай эзэлдэггүй. Яг л “ан цав”-руу орсон мэт байдаг. Тийм болохоор хүн хэдий бага хоол идсэн ч, ундааны зүйлст агуулагдсан илчлэгээс болоод биед нь өөрчлөлт гардаггүй. Бид шингэнийг дээр дээрээс нь цутгаж уудаг.

Чихэрлэг ундааны зүйлсийн хэмжээ хурдан өсөн нэмэгддэг

Чихэрлэг ундааны зүйлс нь асуудалд томоохон байр суурь эзэлнэ. Дээр жишээнд дурьдсан миний үйлчлүүлэгч үдийн хоолны цагаар хичнээн хэмжээний хийжүүлсэн ундаа уудаг болохоо ч мэдэхгүй байсан. Нэмэлт илчлэгийг хэрхэн хасч болох талаар үйлчлүүлэгч нараасаа асуухад тэдний дотор хийжүүлсэн ундаа уухаа больж болно гэж хариулсан хүн олон байсан. Энэ бол зөв эхлэл. Хийжүүлсэн ундаанууд дүүрэн сахартай байдаг бөгөөд хэрэв та хийжүүлсэн ундаа уудаг зуршлаа хаявал нэг жилийн хугацаанд 15 фунт буюу 7 кг жингээс салах боломжтой.

Гэвч шингэн илчлэгийн тухайд хийжүүлсэн ундаа асуудлын зөвхөн нэг хэсэг нь. Дундаж нэг хүний өдөр тутамд авч буй илчлэгийн хэмжээнд хэдэн зуугаар нь нөлөөлдөг бусад зүйлсийн тоонд жимсний ундаа, чихэрлэг цай, нимбэгний ундаа, кофе орно. Хоолтой хамт шингэн зүйл уулаа гээд хоол гэдсийг илүүтэй цатгахгүй болохоор хийжүүлсэн ундаа, нимбэгний шүүс, чихэрлэг цай зэрэг тунгалаг шингэн бидний авах илчлэгийн хэмжээг тун хурдан нэмэгдүүлнэ. Гэтэл сүү, шөл, уургийн коктейль зэрэг өтгөн бүтэцтэй шингэн нь сахараас өөр шим тэжээлийн бодис (уураг, эслэг зэрэг)-ыг агуулсан байдаг учраас гэдсийг цатгах хандлагатай байдаг. Шингэн зүйлстэй холбоотой гардаг өөр нэг асуудал гэвэл тэд маш хурдан доошилдог. Хатуу хоолыг зажилахаас шингэн илчлэгийг залгих нь хурдан бөгөөд хялбар. Зарим хүмүүс хийжүүлсэн ундааг хоромхон зуур залгилан ууж дуусгадаг. Энэ нь хэдхэн секунтын дотор 10 гаруй халбага элсэн чихэр болон 150 ккал илчлэг идэж байна гэсэн үг.

Илчлэг ихтэй уух зүйлсийг орлуулах илчлэг багатай зүйлс

Хэрэв таны хувьд шингэн илчлэг асуудал болж байгаа бол илүү эрүүл, илчлэг багатай сонголтыг хийгээд үз. Ус, рашаан, хольцгүй мөстэй цай зэрэг нь гайхалтай сонголт болно. Хэрэв танд цэвэр усны амт таалагддаггүй бол усандаа жимсний шүүс маш бага хэмжээгээр холиод үз. Тамирчдын ундаа нь жимсний ундаа болон хийжүүлсэн ундаатай харьцуулбал ерөнхийдөө илчлэг багатай бөгөөд халуун байгаа үед эсвэл идэвхтэй хөдөлгөөнтэй байгаа үед сайхан сонголт болж болно.

Насанд хүрэгсдэд анхааруулах зүйл: Согтууруулах ундаа маш хурдацтай илчлэгийн хэмжээг нэмэгдүүлдэг. Дээр дурьдсан үйлчлүүлэгчийн архи болон цангис жимсний шүүсний коктейль уудаг зуршил түүнд өдөрт бараг 900 ккал илчлэг нэмж өгдөг. Энэ тухайд эрүүл сонголт хийхийг хүсвэл нэг хундага вино юмуу эсвэл нэг лонх шар айраг зүгээр. Эдгээр нь 100 орчим ккал илчлэг агуулна. Гэхдээ энэ төрлийн коктейлиудаас болгоомжлоорой. Ердийн маргарита 400 гаруй ккал илчлэг агуулдаг. Хэрэв та араас нь 1 сагс чипс иднэ гэвэл юу болохыг төсөөлөөд үзээрэй. Хэрвээ миний үгэнд итгэхгүй байвал доорх хүснэгттэй танилцана уу.

Түгээмэл ундааны зүйлст агуулагдах илчлэгийн хэмжээ

Ундаа

Нэг порц

Илчлэгийн хэмжээ *

Ус, рашаан, хийжүүлсэн ус

Дурын хэмжээ

0

Хар кофе

Дурын хэмжээ

0

Хольцгүй цай

Дурын хэмжээ

0

Помидорны шүүс

8 унц (250мл)

40

Шампанск

4 унц (125мл)

80

Улаан вино

4 унц (125мл)

100

Каппучино, тослог багатай сүү

8 унц (250мл)

100+ (харилцан адилгүй)

Цагаан вино

4 унц (125мл)

100

Хатуу ликёр-шотланд виски, ром дарс, архи, жин

Нэг хундага (1.5 унц, 45мл)

100-125

Жүржийн шүүс

8 унц (250мл)

110

Нимбэгний шүүс

8 унц (250мл)

110

Алимны шүүс

8 унц (250мл)

120

Хан боргоцойн шүүс

8 унц (250мл)

135

Шилтэй чихэрлэг цай

12 унц (350мл)

140

Цангис жимсний шүүс

8 унц (250мл)

140

Хийжүүлсэн ундаа

12 унцийн лаазтай (350мл)

150

Пиво

12 унц (350мл)

150

* – АНУ-ын Хөдөө Аж Ахуйн Хэлтэс (ХААХ), Хөдөө Аж Ахуйн Судалгаа Үйлчилгээний Газар. 2003 он. АНУ-ын ХААС-ийн Үндэсний шим тэжээлийн стандарт жишиг мэдээллийн сан, 26 дахь цуврал

Бичсэн: Сюзан Бауэрмэн, шинжлэх ухааны зохиолч, RD, CSSD. Сюзан нь Herbalife-ийн цалинтай зөвлөх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж