Д.Сүрэнхорын хэргийг энэ сарын 16-нд хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.04-нд нийтлэгдсэн

Д.Сүрэнхорын хэргийг энэ сарын 16-нд хэлэлцэнэ

Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорыг баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаснаас хойш дөрвөн сарын хугацаа өнгөрч байна. Түүнд холбогдох хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж, Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хянаад тус дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм.
Сүхбаатар дүүргийн шүүх Д.Сүрэнхорд холбогдох хэрэгтэй танилцаж байгаа бөгөөд хэргийг наадмын дараа буюу долдугаар сарын 16-нд хэлэлцэхээр төлөвлөжээ. Түүнд бусдыг залилан мэхэлсэн, албан тушаалын байдлаа ашигласан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Д.Сүрэнхорын төсвийн хөрөнгө завшсан үйлдэл нь 2009 онд батлагдсан нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарах магадлалтай. Харин бусдыг залилан мэхэлсэн үйлдэл нь уг хуульд хамаарахгүй гэдгийн эх сурвалжууд үзэж байгаа аж. Гэхдээ хуулийн үйлчлэлд хамрагдах эсэхийг шүүх хурал шийдвэрлэх аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж