Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг өнөөдөр үдээс хойш хуралдсан байна. Тус бүлгээс Ерөнхий сайдыг хуралдаандаа урьсан боловч ирсэнгүй хэмээн тайрбарлаж байгаа ч үнэндээ Н.Алтанхуяг сайдын зүгээс маргаашийн хуралдаанд оролцох боломжтой гэдгээ дуулгасан байна. МАН-ын бүлгийн маргаашийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, сөрөг хүчний тавьсан Засгийн газрын бүтцийн өөрчлөлт болон бусад асуудлаар хариулт өгөхөөр болжээ.
Б.ХАЛИУН