Хэнтий нуруунаас эхтэй Хэрлэн гол үерийн аюултай түвшинд байгаа энэ үед иргэд анхаарал болгоомжгүй байдлаас золгүй байдлаар амь насаа алдаж буй хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Тухайлбал энэ сарын дундуур Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтан 29 настай эрэгтэй Г , тус аймгийн Мөнгөнморьт сумын оршин суугч малчин 44 настай эрэгтэй Б нар тус тус голд живж амь насаа алдсан байна. Одоогоор Хэрлэн гол нь 15-45 см даван хүчтэй үерлэж байгаа тул орон нутгийн Онцгой байдлын хэлтсээс ард иргэдээ үерийн аюулаас болгоомжлохыг анхааруулж байна. Улсын хэмжээнд золгүй байдлаар 53 хүн амиа алдаад байна. Энэхүү тоог Хятадын Си-чуан мужад газар хөдлөлтөд өртөж нас барсан хүмүүсийн тоотой хүн амын тоогоор нь харьцуулан хувааж үзэхэд манай улс даруй гурав дахин их хохирол амссан гэсэн судалгааг Хуульзүйн хүрээлэнгээс гаргажээ.
Н.Түвшин