Б.Мөнгөнтуул: Оргилд нь гарахыг хүсч байна | News.MN

Б.Мөнгөнтуул: Оргилд нь гарахыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2014.10.02-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул: Оргилд нь гарахыг хүсч байна

Б.Мөнгөнтуул: Шатрын спортод бие, сэтгэлээ чилээж яваа болохоор оргилд нь гарахыг хүсч байна

Энэ удаагийн “Өглөөний зочин” буландаа Шатрын их мастер Б.Мөнгөнтуулыг урьж ярилцлаа.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Та­ныг олж уулзах амаргүй байлаа шүү?

-Баярлалаа. Ойрд их завгүй бай­лаа. Завхан аймагт зохион бай­гуу­лагд­сан өс­вөрийн 9999 ша­тарч­­ны тэмцээний нээлт, хаалтад оролцоод ирсэн. 

-Янз нь, нутгаараа яваад иржээ дээ?

-Завхан аймгийн дөрвөн су­маар л дайр­лаа. Аавынхаа төрж өссөн нутагт очиж амжсангүй ээ.

-Завханмандалд уу?

-Тийм ээ. 

-Та Завханмандалд төрж, өссөн бил үү?

-Үгүй ээ, хотод төрж өссөн. Жаахан байхдаа гэр бү­лийн­хэнтэйгээ аавынхаа нутгаар их аялдаг байсан. Харин сүүлийн хэдэн жил очоогүй байсан, саяхан очлоо. Завханчууд маань их сай­хан хүлээж авсан. Сэтгэл өндөр байна.

-Ингэхэд та айлын бага охин байх аа?

-Тийм ээ. Би эцэг эхээс дөрвүүлээ. Хоёр ах, нэг эгчтэй. Айлын отгон хүүхэд. 

-Та багаасаа шатрын спор­тоор хичээллэсэн. Тав­хан настай охин шатар тог­лож сурахад хэцүү байв уу?

-Яалаа гэж дээ. Харин ч сонирхолтой байсан. Намайг таван настай байхад аав ахад шатар зааж өгсөн юм. Тухайн үед би хажуугаас нь харж байгаад шатрын нүүдэл бүрийг сурчихсан. 

-Тийм үү, мундаг юм аа?

-Баярлалаа. /Инээв/

-Шатар тоглож сур­чихаад хамгийн анх ямар тэмцээнд орж байв?

-“Цодгор хүү”-д оролцож байсан санагдана. 1992 он юм уу даа. 

-1992 он гэхээр та хэдэн настай байсан гэсэн үг вэ?

-Зургаан настай байсан. Ту­хайн ондоо өсвөрийн улсын аварга шалгаруулах тэм­цээнээс мөнгөн медаль хүртэж байлаа. 

-Түүнээс хойш олон тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож ам­жилт гаргасан. Харин тэр бүхнээс таны санаанаас огт гардаггүй ямар тэмцээн байна вэ? 

-Оролцсон тэмцээн бол­гон маань л сайхан дурсамж үлдээсэн. Гэхдээ хамгийн гоё, сэтгэлд үлдсэн тэмцээн бол 2010 оны Оюутны дэл­хийн аварга шалгаруулах тэмцээн байсан. Тэр тэм­цээнээс би алтан медаль хүртсэн. 

-Миний санаж байгаа­гаар тэр ондоо бас багаараа алтан медаль хүртсэн байх аа?

-Тийм ээ, хос алтан ме­дальтай ирсэн. Ийм то­хиол­дол маш цөөхөн бай­даг. Оюутны дэлхийн аварга бол том тэмцээн шүү дээ. 

-Хамгийн сүүлд Оюут­ны дэлхийн аваргад оролц­сон. Түүнээс хойш ямар нэгэн тэмцээн, уралдаанд орол­­цоогүй санагдана?

-Өнгөрсөн наймдугаар сард зохиогдсон Дэлхийн шатрын олимпиадад манай баг алтан медаль хүртсэн. Би хувиараа нэгдүгээр ши­рээнд дөрөвдүгээр байрт орсон. 10 өрөг тоглож найм хожиж, хоёр тэнцсэн. Нийт есөн оноо авсан л даа. 

Дараа нь залгуулаад Польш улсад болсон Оюутны дэлхийн аваргад оролцож хувиараа мөнгөн медаль хүртсэн. Түүнээс хойш ямар нэгэн тэмцээнд оролцсонгүй ээ.

-Аливаа уралдаан, тэм­цээнд эх орноо төлөөлөн орол­цоход шатрын хол­боо­ноос дэмжлэг, туслалцаа үзүүлдэг биз дээ?

-Одоогоос хоёр жи­лийн өмнө шигшээ баг байгуу­лагдсан. Дө­р­вөн тамирчин, нэг дасгал­жуу­лагчтай. Төр, засгаас жилд гурван тэм­цээний санхүүг даадаг. 

-Ердөө гуравхан уу?

-Тийм ээ.

-Тэгээд бусад үед нь зардлаа өөрсдөө гаргадаг гэсэн үг үү?

-Үнэнийг хэлэхэд холбоо маань санаанд хүртэл дэм­жиж ажил­­ладаггүй. Бид тэмцээн уралдаанд оролцох зардлаа ихэвчлэн хувиа­саа гаргадаг. Заримдаа ямар нэгэн компанийн ивээн тэтгэлгээр явдаг. 

-Таны тоглолтыг харж байхад ихэвчлэн давших, довтлох арга барилаар өрсөлдөгчөө хождог юм билээ?

-Магадгүй ээ. Багш, найз нар маань миний тог­лодог арга барилыг хэлдэг л дээ. Намайг довтлох дур­тай гэж. Гэхдээ би хоёр янзаар тоглодог. Бас тактик ашиглаж, байрлалаа барьдаг.

-Та улсын болон олон улсын чанартай нэлээд тэм­цээнд оролцсон турш­лага­тай тамирчин. Аливаа тэм­цээн, уралдаанд орол­цож байхад Монголчууд ямар давуу болон сул талтай байх юм?

-Бид гадагшаа тэмцээн, урал­даанд маш цөөхөн оролцдог. Энэ нь нэг та­лаараа туршлага бага гэсэн үг л дээ. 
Хамгийн гол нь тааралдсан тэмцээн бүртээ оролцох биш, бэлтгэл сур­гуулилтаа маш сайн хийж байж эх орноо төлөөлж явах хэрэгтэй. Ялангуяа өсвөрийн­хөн. Тиймээс багш нартайгаа сайн бэлт­гэл хийж, ур чадвараа дээш­лүүлэх нь чухал. 

-Таван настайгаасаа шатрын спортоор хичээл­лэж эхэлсэн гэхээр та 20 гаруй жил болж бай­на. Ингэхэд шатраар хичээллэснээр танд яг юу наалдсан юм бэ?

-Шатрын спорт хамгийн эхэнд хүнийг сууж сурга­даг. Логик сэтгэлгээг хөг­жүүлнэ. Ой тогтоолт сайтай болно. 
Цаашлаад бие хүн болон төлөвшихөд нь хүр­тэл сайнаар нөлөөлдөг. Энэ мэт олон сайн зүйл бий. 

-Та хэзээ нэгэн цагт дэл­хийн аварга болно гэ­дэгтээ итгэлтэй байдаг уу?

-Хэцүү л дээ. Дэлхийн шилдэг шатарчдаас ялгарч цойлно гэдэг тийм ч амар зүйл биш. Гэхдээ хүн мөрөөдөлтэй байх хэрэгтэй. 

Нэгэнт энэ спортод бие, сэт­гэлээ чилээж яваа болохоор оргилд нь гарахыг хүсэлгүй яах вэ. 

-Сайхан хэллээ. Тэр оргил ойрхон байх болтугай. Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Би бүхий л зүрх сэтгэлээрээ хичээнэ ээ. 

Б.ТӨРБАТ

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

za 2014-10-02 112.72.13.21

amjilt

Avatar

aagii 2014-10-02 103.11.192.46

gaihaltai ohin dandaa l amjilt huleej suuh yum daa ene ohinoos. hicheegeerei minii duu.

Avatar

Зочин 2014-10-02 202.179.11.42

odoo hurtel gabyat bolgohgyi bga ni oyuni sportiig demjidgyid bna da

Avatar

Зочин 2014-10-02 121.132.197.154

ene neeree mundag ohin shuu. chamaig ter orgildoo hurcheed dahiad yariltslaga uguhiig chin huleej bna shuu. mongol ohin munguu chadnaa…

Avatar

оргил 2014-10-02 202.126.91.159

мөрөөдөл нь оргил. үнэндээ мөрөөдөхөөс өөр …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж