Ийм асуултын хариу хайсан олон хүнтэй тааралдах боллоо. Саяхан л гэхэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагууд ажилтнуудаа фэйсбүүк, твиттер хуудсанд ажлын цагаар нэвтрэхийг хориглоод буй ажээ. Энэ нь нэг бодлын зөв юм шиг. Ялангуяа цаг минутаар үр дүн нь хэмжигдэх учиртай төрийн албаны ажилтнуудын хувьд жиргээ, постыг хязгаарлахаас аргагүй дүр зураг ажиглагддаг. Гэхдээ ардын хүүг алагчлалгүй үзэхийн тулд төр засгийн өндөр дээд албан хаагчид болох УИХ, Засгийн газрын гишүүдийг ч мөн энэхүү хязгаарлалтад хамруулах учиртай бус уу. Тэд ер нь твиттерээсээ холбдож чадах болов уу. Уншигч таны хувьд фэйсбүүк, твиттер хуудас чухал хэрэглээний нэг мөн үү гэдгийг эргэцүүлж нэг бодоод үзээрэй.
А.ШАРХҮҮ