42 эвлэрүүлэн зуучлагч ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2014.10.02-нд нийтлэгдсэн

42 эвлэрүүлэн зуучлагч ажиллаж байна

Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл”-өөс зохион байгуулсан Эвлэрүүлэн зуучлагчдын анхдугаар зөвлөгөөн өнөөдөр "Туушин” зочид буудлын Соёмбо танхимд боллоо.

Нийт долоон удаагийн сургалт зохион байгуулж, улсын хэмжээнд 493 хүнд эвлэрүүлэн зуучлагч бэлтгээд байна. Одоогоор иргэний хэргийн анхан шатны 33 шүүхэд орон тооны 42 эвлэрүүлэн зуучлагч ажиллаж байгаа юм. Зөвлөгөөнд орон тооны болон орон тооны бус 100 гаруй эвлэрүүлэн зуучлагч оролцож эвлэрүүлэн зуучлал явуулахад тулгарч буй асуудлууд, хууль эрх зүйн зохицуулалт, захиргааны зохион байгуулалтын асуудлууд, шүүх дэх эвлэрүүлэн зуучлал түүний хөгжил зэрэг асуудлаар санал солилцлоо гэж Шүүхийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс манайд мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж