Монголбанк өнөөдөр гадаад валютын ээлжит дуудлага худалдааг зохион байгууллаа. Арилжааны банкууд 23.1 сая ам.долларыг 1840.20-1842.50 төгрөгийн ханшаар, 111.0 сая юанийг 299.10-300.07 төгрөгийн ханшаар тус тус худалдан авах санал ирүүлжээ. Харин Монголбанк 1842.00 төгрөгийн хаалтын ханшаар есөн сая ам.доллар, 299.61 төгрөгийн хаалтын ханшаар 67 сая юань худалджээ.
Мөн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлүүд болжээ. Тус хэлцлээр банкууд таван сая ам.долларын дүнтэй төгрөгийн своп хэлцэл, 28.8 сая ам.долларын дүнтэй ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлсэн байна.
М.СУРА