Дуурийн билетийг онлайнаар захиалж болно

Хуучирсан мэдээ: 2014.10.02-нд нийтлэгдсэн

Дуурийн билетийг онлайнаар захиалж болно

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр уран бүтээлийн 52 дахь улирлын тоглолтоо нээх болсноо зарлалаа. Тус театр монгол үндэсний "Учиртай гурван толгой" дууриар нээлтээ хийх ажээ. Театрынхан “Учиртай гурван толгой” дуурийг  маргааш болон  нөгөөдөр тоглох ажээ. Түүний дараа аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд  17:00 цагаас  П.И.Чайковскийн “Хунт нуур”  балет, аравдугаар сарын 16-нд "Х.БИЛЭГЖАРГАЛ-60" концерт, аравдугаар сарын 18-ны өдөр “Ламбугайн нулимс” дуурь, харин 19,25-нд  А.Хачатуряны “Спартак” балетийг үзэгч олондоо толилуулах юм. Энэ сарын хамгийн сүүлийн тоглолт 26-ны өдрийн “Ламбугайн нулимс” байх ажээ. Үзэгчид үзвэрийн билетээ онлайнаар захиалж болох юм байна.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж