Шилдэг бэлтгэлийн чихэвч

Хуучирсан мэдээ: 2014.10.02-нд нийтлэгдсэн

Шилдэг бэлтгэлийн чихэвч

Чихэвчний хөгжим гарснаас хойш хүмүүс дасгал бэлтгэлээ илүү урамтай эрч хүчтэйгээр хийдэг болсон билээ. Хөгжим нь дасгалын эрч хүчийг 15 хувиар нэмэгдүүлдэг бөгөөд чихэвчний хөгжим нь одоо үеийн хамгийн эрэлттэй хэрэгсэл болсон билээ. Гэвч чихэвч бүр эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхэд зориулагдаагүй ба одоо та бүхэнд танилцуулах энэхүү чихэвч нь зуун хувь дасгал хөдөлгөөнд зориулагдсан бүтээгдэхүүн юм.

The Blueant pump утасгүй чихэвч нь дасгал бэлтгэл хийхэд зориулагдсан ба ус, шорооны хамгаалалттай. Тийм болохоор та энэхүү чихэвчийг зүүгээд бороонд ч цасанд ч гүйлтэнд явах боломжтой. Мөн энэхүү чихэвч нь 30 метр хүртэлх зайнд тоглуулагчтайгаа холбогдох боломжтой ба одоо 100 долларын үнэтэй худалдаалагдаж байгаа ажээ. 

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж