Монгол, Японы хамтарсан концерт болов | News.MN

Монгол, Японы хамтарсан концерт болов

Хуучирсан мэдээ: 2014.10.02-нд нийтлэгдсэн

Монгол, Японы хамтарсан концерт болов

Монгол, Япон Улсын хооронд Соёлын харилцааны хэлэлцээр байгуулагдсаны 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Японы Урлагийн Их наадмын нээлтийн тоглолт 10 дугаар сарын 1-ний өдөр тус улсын Үндэсний төв театрт болов.

Уг их наадамд Монголын “Билгүүн ундрага” төвийн уран бүтээлчид уригдсанаас гадна Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын удирдсан “Домог” хамтлаг, уртын дуучин Р.Болормаа, Г.Энхбаатар, бүжигчин Д.Энхгэрэл, Д.Баярбаатар, уран нугараач Г.Нямгэрэл нарын 21 уран бүтээлч бөө, цамын бүжиг, монгол цуур, ардын дуу, бүжиг үзүүлэв.

Мөн концертын эхний хагаст Японы бурхны шашны лам нар уншлагаа олон хоолойгоор дуулж, цуур эгшиглүүлж, цамын бүжиг үзүүлэв. 

Тоглолтыг 1500 хүн ирж үзсэний дотор Японы Хунтайж Нарүхито, гүнж Масако, Парламентын Япон-Монголын найрамдлын бүлгийн ахлагч М.Хаяши, С.Эда, Ерөнхий сайд Ш.Абэгийн ээж Ё.Абэ, Гадаад хэргийн дэд сайд Ш.Сүгияма, Соёлын агентлагийн дарга, тэргүүлэгчид болон улс төр, соёл, урлаг, бизнес, олон нийтийн төлөөлөгчид, тус улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудаас төлөөлөл иржээ.

Тоглолтын дараа Хунтайж Нарүхито, гүнж Масако  нар уран бүтээлчдийг хүлээн авч уулзсан бөгөөд Хунтайж сонирхолтой, чадварлаг тоглолт болсонд баяр хүргээд Монголд айлчилж Морин хуурын чуулгатай хамт хийл тоглож байснаа дурсав. Д.Сосорбарам Монголын язгуур урлаг, хөгжмийн зэмсгүүдийг тайлбарлаад морин хуурын сувенир, монгол бичгээр “Талын Монгол” гэж бичсэн уран татлага бэлэглэв.

Манай уран бүтээлчид 10 дугаар сарын 2-17-нд Япон Улсын Яманаши, Шизүока, Фүкүока, Оита, Токүшима муж, Осака, Изүми-санноо хотуудад тоглоно.

Эх сурвалж: mfa.gov.mn

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2014-10-02 202.179.20.213

Saihan medee baina. Sosorbaram helsendee hurch olon hamtlagiig delhiid taniullaa. Amjilt huseye

Avatar

иргэн 2014-10-02 203.169.55.152

Сэтгэл сэргээсэн сайхан мэдээ байна. Ойрд дандаа хар мэдээ уншиж унтарч байсан сэтгэлийн галыг энэ мэдээ сэргээлээ. Амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж