Э.Бат-Үүл Москва хотын даргатай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2014.10.02-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл Москва хотын даргатай уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Москва хотын дарга Сергей Собянинтай уулзлаа. Хотуудын дарга нар  хагас зүүн жилийн түүхтэй найрамдалт хотуудын харилцааг цаашид бататгаж,  2015-2017 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Москва хотын захиргаатай хамтран ажиллах  гэрээ байгуулахаар тохиролцов.

Дарга нар хот төлөвлөлт, орон сууц, эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлж, туршлага солилцох талаар хамтран ажиллах гол чиглэлүүдийг тодорхойллоо.

Энэ үеэр Москва хотын дарга ноён Собянин Монголын  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг Москва хотын зах зээлд идэвхтэй оролцохыг санал болгосны дагуу  тус хотын сүлжээ компаниуд Монголын үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах гэрээ байгуулахаар болжээ.
Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Москва хотын дарга Сергей Собянинд халуун дотноор хүлээн авч уулзсанд нь талархаад 2015 онд Улаанбаатар хотод айлчлахыг урилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж