Уламжлалт эмчилгээний “Хю” хөтөлбөрийг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2014.10.02-нд нийтлэгдсэн

Уламжлалт эмчилгээний “Хю” хөтөлбөрийг танилцууллаа

-Солонгосын уламжлалт анагаах ухаан, амралт сувилгаа болон соёлыг багтаасан "Хю" хөтөлбөрийг танилцуулав.-

БНСУ-ын уламжлалт эмчилгээний “Хю” төслийг танилцуулах арга хэмжээ өчигдөр(10.01) Blue sky-д боллоо. Дэгү-Геонгбү уламжлалт эмчилгээний “Хю” төслийн нэгж болон Монгол-Солонгосын Дорнын анагаах ухааны төвийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолд хоёр талын төлөөлөгчид оролцов. 

“Хю” хөтөлбөрийг хариуцсан захирал Ким Миёнтой цөөн хором ярилцлаа.

-"Хю" төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөөч?

-Миний бие “Хю” төслийн захиралаар ажиллаж байна. Энэхүү хөтөлбөр нь солонгосын уламжлалт анагаах ухаан, амралт сувилгаа болон соёлыг багтаасан юм. (http://ttp.org:8080/eng/ дэлгэрэнгүйг харах) Энэхүү хөтөлбөрийг БНСУ-ын Засгийн газраас дэмжин ажиллаж байна. Миний бие MRC хөтөлбөрийн уламжлалт анагаахыг хариуцаж байна.

Эрүүл мэнд, аялал, соёлын хослол сонирхолтой санагдлаа. Эмчилгээ сувилгаа хийлгэхээс гадна аялалын хөтөлбөртэй юм байна. 

– Хөтөлбөрт хамрагдсанаар олон үйлчилгээг авах боломжтой. Дэгү хот дахь Сүсон дүүргийн олон улсын эмчилгээний холбоо гэхэд дотроо маш олон салбар эмнэлэгүүдтэй. Бид анагаах, амралт, соёл зэргийг багтаасан МRC хөтөлбөрийг зохион байгуулж байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар эрүүл мэндийн үйлчилгээг авахын зэрэгцээ үзэсгэлэнт байгалиар аялж, алжаалаа тайлах бүрэн боломжтой юм. Эмчилгээнд уламжлалт анагаах ухаан болон европын эмчилгээ бий. Солонгосын Засгийн газраас санхүүжилж байгаа болохоор Монголоос шууд очиж болно. Мөн Эрүүл-мэнд аялал жуулчлалын компаниудын зуучлалаар холбогдож болно.

-Одоогоос гурван жилийн өмнө Дэгү хотод хөнгөн атлетикийн ДАШТ болж байсан. Тиймээс монголчуудын хувьд тус хотыг илүү мэддэг болсон байх.

-Тиймээ, Дэгү хотод спортын томоохон арга хэмжээ болдог. Та сая хэллээ тэнд гурван жилийн өмнө хүн төрөлхтний спортын хаан гэгдэг хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Мөн ирэх жил тус хотод дэлхийн томоохон усны форум болох юм. 2 сая хүн амтай Дэгү хот бол БНСУ-ын гурав дахь том хотоор нэрлэгддэг. Тиймээс уламжлалт эмчилгээ, үзэсгэлэнт газар, соёл хосолсон “Хю” төслийг боловсруулсан юм. Дэгүгийн Сүсон дүүрэгт очиж, “Нүнэ”, “Тэгү”, “Сүабэл” зэрэг эмнэлэгийн үйлчилгээг авахын зэрэгцээ аялал, жуулчлалын сонирхолтой хөтөлбөрүүд багтсан. Зарим нэгээс нь дурдахад төрөл бүрийн хоолны гудамж, цэцгээр бүрсэн үзэсгэлэнт талбай, урлагийн томоохон арга хэмжээнүүд бий. Мөн Дэгү хотод байдаг бухны зодолдооныг үзэж болно. Энэ нь хоёр бухыг хооронд нь зодогдуулдагаараа алдартай шоу юм. Монголын нэгэн зүйр үг санаанд орлоо. Зуун удаа сонсохоор нэг удаа үз гэдэг шүү дээ.

Дашрамд, Дэгү-Геонгбү уламжлалт эмчилгээний “Хю” төсөлд хамрагдсанаар эрүүл мэнд, аялал, соёлын арга хэмжээнд холбогдох бөгөөд http://ttp.org:8080/eng/ сайтад холбогдох юм байна. Мөн Монголын эрүүл мэнд-аялал жуулчлалын хөтөлбөрөөр дамжуулан очиж болох аж.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж