Сэжигтэн М.Тулгыг зодсон асуудлаар дотоод шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.02-нд нийтлэгдсэн

Сэжигтэн М.Тулгыг зодсон асуудлаар дотоод шалгалт хийжээ

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад багагүй мөнгө завшсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт сэжигтнээр хоригдож буй М.Тулгыг хорих ангийн харгалзагч зодож хэвтэрт оруулсан гэх мэдээлэл хэвлэлээр гараад байгаа. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн Х.Баясгалангаас тодруулахад "Цагдан хорих 461 дүгээр ангийн харгалзагч сэжигтэн зодож хүндээр бэртээсэн гэх мэдээллийн дагуу албаны дотоод шалгалт явуулсан. Шалгалтаар М.Тулгыг зодсон нь тогтоогдоогүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээлэл ташаа болох нь тогтоогдсон" гэлээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж