Хятадууд хууль бусаар ажиллаж байжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.02-нд нийтлэгдсэн

Хятадууд хууль бусаар ажиллаж байжээ

"MCS" компанийн захиалгаар зочид буудлын зориулалтаар баригдаж байгаа "Шангрила" барилгад өнгөрсөн есдүгээр сарын 30-нд гал гарч, шатсан. Барилгад гал гарах үед тус барилгад ажиллаж байсан цөөнгүй хятад иргэдийг  ойролцоох барилгын үүдэнд жагсааж харагдсан. Энэ үед хуулийн байгууллагынхны шалгалтаар тус барилгад БНХАУ-ын иргэд хууль бусаар ажиллаж байсан нь тогтоогджээ.

Энэ талаар ГИХАЭГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Т.Сэлэнгээс тодруулахад "Гал гарахад барилга дотор байсан хүмүүсийг гаргасан. Эдгээр иргэдийг хуулийн дагуу манай улсад ажиллаж байгаа эсэхийг шалгахад 11 иргэн бизнес ангиллын визээр манай улсад орж ирж, хууль бусаар ажиллаж байсан нь тогтоогдсон. Эдгээр иргэдийг өнөөдөр албадан нутаг буцаана" гэлээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж