&#34Монос&#34-д хариуцлага хүлээлгэнэ | News.MN

&#34Монос&#34-д хариуцлага хүлээлгэнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.02-нд нийтлэгдсэн

&#34Монос&#34-д хариуцлага хүлээлгэнэ

-Иргэдийн саналыг хүлээн авах 11-11 төвд "Люминал" эмийг худалдаанаас эргүүлэн татаж, энэхүү эмийг орлуулах үйлчилгээтэй эм олдохгүй байгаа нь хүндрэл үүсгэж байгаа талаарх гомдлууд цөөнгүй иржээ-

"Монос" эмийн сангийн эмийн санчийн буруутай үйлдлээс болж улсын бүртгэлд бүргэгдээгүй "Фенобарбитал" буюу бидний нэрлэж заншснаар "Люминал" эмийг тун хэтрүүлэн хэрэглэсэн гэх шалтгаанаар 16 нярай өнгөрсөн наймдугаар сард хордсон. Тодруулбал, дөрвөн хоногтойгоос гурван сартай хүртэлх настай нярай хүүхдүүдэд эмийн тунг хэд дахин хэтрүүлэн өгснөөс хордож Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлэхэд хүрсэн. Албан үүрэгтээ хайнга хандсан эмийн санчийн хэргийг шалгах явцад тархины даралттай хүүхдүүдэд өгөхөөр эмч нарын жор бичдэг "Люминал" эм нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй өөрөөр хэлбэл хууль бусаар  худалдаалагдаж байсан нь тогтоогджээ. Иймээс энэхүү эмийг худалдаалах эрхийг түдгэлзүүлж, эмийн сангийн лангуунаас татаад байж. Иргэдийн саналыг хүлээн авах 11-11 төвд "Люминал" эмийг худалдаанаас эргүүлэн татаж, энэхүү эмийг орлуулах үйлчилгээтэй эм олдохгүй байгаа нь хүндрэл үүсгэж байгаа талаарх гомдлууд цөөнгүй ирсэн байна. "Люминал" эмийг эргүүлэн худалдаалж эхлэх эсэх, энэ төрлийн эмийг орлуулах ямар эм байдаг талаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагаас тодруулахад,

-Тархины даралт, нярайн шарлалт, нойргүйтлийг эмчилдэ шидтэй энэхүү эмийг худалдаалахыг зогсоосон нь зөвхөн эмийг бүртгүүлээгүй зөрчлөөс үүдсэн. Угаасаа манайд үйлдвэрлэж байгаа эмийн 70 хувь нь бүртгэлгүй байдаг. Энэ бол шууд л хариуцлагын асуудал юм. Эрүүл мэндийн яамны зүгээс ажлын хэсэг гарч, улмаар мэргэжлийн хяналтын байгууллагад "Фенобарбитал" эмийг худалдаалах зөвшөөрөл олгохыг хүссэн. Хэрэв мэргэжлийн хяналтын байгууллага зөвшөөрвөл энэ эмийг шууд худалдаалахад бэлэн гэх мэдээллийг өглөө.

Өөрөөр хэлбэл МХЕГ, НМХГ-аас яаралтай зөвшөөрөл олгож энэхүү эмийг эргүүлэн худалдаалахыг салбарын яамнаас хүсч байгаа аж.

Харин хариуцлага алдсан эмийн санч, эмийн зөвлөх утасны операторт хариуцлага тооцох, эмийн сангийн үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлах асуудлуудад Эрүүл мэндийн яамнаас хариуцлага тооцох чиглэлтэй байгаа аж. Гагцхүү энэ хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа учраас хариуцлага тооцох боломжгүй хүлээгдээд байгаа гэдгийг мөн сайлбарын дэд сайд онцолсон юм.

Д.ЖАРГАЛ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ARD 2014-10-02 103.229.121.89

teneg har lam chi ded said bolood yag yuu hiisen bee?? hel dee, chaddag yum bol naad monopoli monos-oo torgood zuvshuurliig ni tsutsalchih…

Avatar

ARD 2014-10-02 103.229.121.89

teneg har la chi ded said bolood yag yuu hiisen bee?? hel dee, chaddag yum bol naad monopoli monos-oo torgood zuvshuurliig ni tsutsalchih…

Avatar

Зочин 2014-10-02 202.126.89.168

эмийн сангийн хан арай л шуналтай болсон шүү дээ

Avatar

зочин 2014-10-02 202.179.20.164

энэ битгий шаацгаа гэж бичсэн хүн Эрдэнэчимэг,Хүрэлбаатар 2 биш л байх даа биш бол үр хүүхдүүд нь ийм бүдүүлэг юм байна даа монголчуудаа

Avatar

Зочин 2014-10-02 202.21.106.109

арай арай л дэндүү хариуцлагагүй байна шүү

Avatar

Зочин 2014-10-02 182.160.3.177

Monost AN hezee ch haruitslaga huleelgehgui n medeej shuu dee!! Hot tsetserlegjuuleh olon terbumiin tenderiig MONOS huuli busaar avsan Bat-uul bol MONOS-iin halaasnii hun.

Avatar

Зочин 2014-10-02 103.229.122.68

битгийшааацгаааааа

Avatar

зочин 2014-10-02 202.179.20.164

тэр хариуцлага моносд юу ч биш ээ мөнгө хаяад л гардаг хүмүүс энэ хүүхдүүд хэцүүдэж байна.

Avatar

зочин 2014-10-02 202.179.20.164

монос монголын эмийн зах зээл дээр монополь эрх эдлэх байгаа бусад эмийн бизнес эрхлэгдийг "шимэгчид" гэж нэрлэдэг төдиигүй шимэгчдийг үгүй хийнэ гэж заналхийлдэг монголд зөвхөн монос байхад болно гэж ярьдаг гэсэн шүү .Тэдний гар хөл болохгүй өөрсдөө өөрсдийгөө авч яваа болхоор бас булааж авах санаатай .Монополийн хууль манайд байгаа биз дээ .

Avatar

Зочин 2014-10-02 202.21.106.109

зөв

Avatar

Зочин 2014-10-02 202.21.106.109

монополийн хууль байгаа

Avatar

zochin 2014-10-02 202.126.94.49

ajil xedelmer erxeldeg xumuusiig bad saga ch geltgui jumaar ix daramtlax jum daa

Avatar

Зочин 2014-10-02 202.55.183.138

шидтэй ч гэх шиг. Сайд юм байж болчимгүй үгтэй хог шүү

Avatar

Зочин 2014-10-02 202.21.106.109

харин тийм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж