Д.Отгондалай алтан медалийн төлөө тулалдана

Хуучирсан мэдээ: 2014.10.02-нд нийтлэгдсэн

Д.Отгондалай алтан медалийн төлөө тулалдана

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод 13 дахь өдрөө үргэлжилж байна. Дөнгөж сая Монголын баг тамирчдаас боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Отгондалай Японы Сатоши Шимизүтэй мөнгөн медалийн төлөө тулалдаж, ялалт байгууллаа. Тэрээр өрсөлдөгчөө гурван үеийн турш 30:27, 30:27, 30:27-ын харьцаагаар илүүрхэн хожлоо.

Д.Отгондалай маргааш алтан медалийн төлөө Филиппиний боксчин Чарли Суарестай тоглохоор болжээ. 

Монголын боксын шигшээ багийн тамирчдаас эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Отгондалай мөнгөн медалийн болзол хангаж, алтан медалийн төлөө тулалдахаар шалгарлаа. 

Ч.БОЛОР

 

Гэрэл зургийг Ч.ГАНБАТ

 

Post by MSPU.

 

 

Post by MSPU.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж