Энэтхэгийн боксчин медалиасаа татгалзлаа

Хуучирсан мэдээ: 2014.10.02-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн боксчин медалиасаа татгалзлаа

Шүүгчдийн булхайгаар ялагдсан Энэтхэгийн боксчин хүрэл медалиа Өмнөд Солонгосын тамирчинд зүүж өгөв.

Лайшрам Сарита Дэви: Би амьдралынхаа бүтэн хоёр жилийг дэмийн үрсэндээ харамсаж байна.

Дөрвөн жилд нэг удаа Азийн зуны спортын наадам БНСУ-ын Инчён хотноо үргэлжилж байна. Ирэх бямба гаригт өндөрлөх тус наадмын шүүлтийн талаар мэдээлэл Азид төдийгүй дэлхийн нийтийн анхаарлын төвд байна. Өнгөрөгч мягмар гаригт буюу есдүгээр сарын 30-ны өдөр боксын эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд БНСУ-ын Пак Жин, Энэтхэгийн Лайшрам Сарита Дэви нар мөнгөн медалийн төлөө тулалдсан. Энэхүү тулаанд Энэтхэгийн тамирчин илүүрхсэн ч шүүгчид эзэн орны тамирчинд ялалтыг өгсөн. Улмаар Пак Жин алтан медалийн төлөө БНХАУ-ын тамирчинтай тулалдсан ч ялагдсан юм. Тус жингийн шагнал гардуулах ёслолын үеэр Энэтхэгийн тамирчин шүүлтэнд эсэргүүцлээ илэрхийлж, хүрэл медалиасаа татгалзсан байна. Тэрээр медалиа зүүлгүйгээр БНСУ-ын Пак Жинп гардуулсан бөгөөд “Би амьдралынхаа бүтэн хоёр жилийг дэмий үрсэндээ харамсаж байна” хэмээн хэлжээ.

Мөн чөлөөт бөхийн сонгомол барилдааны эрэгтэйчүүдийн 71 кг-д мөнгөн медалийн төлөөх барилдаанд Ираны тамирчин илүүрхэж байсан ч эзэн орны тамирчинд ялалтыг өгчээ. Энэ мэтчилэн чөлөөт бөх, жүдо бөх, бокс зэрэг манай тамирчдын өндөр амжилт гаргадаг төрлүүдэд ноёны бөх гэдэг шиг эзэн орны тамирчид ялалтыг авсаар.

Энэ өдөр буюу есдүгээр сарын 30-нд Монголын зургаан эрэгтэй боксчин хүрэл медалийн төлөө рингэнд гарсан ч бүгд ялагдал хүлээсэн. Тэр дундаа хамгийн эхэнд 56 кг-д өрсөлдсөн Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт БНСУ-ын боксчин Хам Сангмюнгтай тулалдаж, 0:3 (28:29, 28:29, 28:29) онооны харьцаагаар ялагдсан юм. Энэ тулааны туршид манай тамирчин илт давуу тоглосон ч шүүгчид БНСУ-ын тамирчинд ялалт өгснийг тэмцээн болсон ордонд байсан дотоодын болон гадаадын тамирчид бүгд эсэргүүцсэн билээ. 

Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ болон МҮОХ-ны удирдлагууд шүүлтийг шударга бус явуулсан талаар гомдол гаргаж, эсэргүүцэл /протест/ бичсэний дагуу Зохион байгуулах хорооноос хариу өгч, бичлэгийг үзээд, гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзсэнээ танилцуулж, шүүгчдийн шийдвэрийг хэвээр үлдээлээ юм.

Тэмцээний шүүлтийн маргаан ганцхан Монголоор дууссангүй.

Ч.БОЛОР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж