Эболагаар цагийн дотор таван хүн халдварлажээ

Хуучирсан мэдээ: 2014.10.02-нд нийтлэгдсэн

Эболагаар цагийн дотор таван хүн халдварлажээ

 

Баруун Африкийн орнуудад тархаад буй эбола вирусын тахлаар Сьерра-Леоне улсад цагийн дотор таван хүн халдварласан тохиолдол албаныхны санааг зовоож байна. Сьерра-Леонед өнгөрсөн долоо хоногт эболагийн халдвараар 765 хүн нэмж өвчилжээ. Энэ нь эболагийн халдварын тархалт долоо хоног өнгөрөх тусам хоёр дахин нэмэгдэж буйг илтгэж буй аж. Их Британи улс өнгөрсөн есдүгээр сард халдварын голомтод орших Сьерра-Леоне улсад 700 хүний ортой шинэ эмнэлэг барьж өгөхөө амласан юм. Гэвч долоо хоногт 765 хүн эболагаар өвчилсөн нь шинээр барих эмнэлгийн ор хаана ч хүрэхгүйг илтгэж байна.  

 

Үүний зэрэгцээ ДЭМБ-аас  АНУ, Их Британиас туршилтын вакциныг урьдчилан сэргийлэх зорилгоор Африк, Европ, Хойд Америкийн 10 оронд тараахаар бэлтгэжээ. Мөн эболагийн асуудлаар хандивлагч орнуудын уулзалт өнөөдөр /Х.2/ Английн Лондон хотноо эхэлжээ. Одоогийн байдлаар эбола вирусын халдвараар Баруун Африкт 7100 гаруй хүнийг өвчилж, 3300 гаруй хүн амь үрэгдээд байгаа юм.  

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж