Наадмаар автобус 22.30 цаг хүртэл үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.04-нд нийтлэгдсэн

Наадмаар автобус 22.30 цаг хүртэл үйлчилнэ

Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ өглөө 8.00-22.30 цаг хүртэл иргэдэд үйлчлэх юм байна. Долдугаар сарын 10-13-ны өдөр үндсэн 65 чиглэлд том оврын 540, туслах 36 чиглэлд бага оврын 293 автобус үйлчлэх юм байна. Тухайлбал, Хайлааст, Чингэлтэй, Орбит, Баянхошуу, Нарангийн гол, Шаргаморьт, Нисэх, Улаанхуаран, Зурагт, Баруун, Зүүн салаа, Их наран, Шархад, III,IV,XIII хороолол, Дарь Эх, Бэлх, Налайх, Гачуурт, Хужир булан, Санзай зэрэг 30 орчим чиглэлд 270 гаруй авто бус Төв цэнгэлдэх хүрээлэн рүү үйлчилнэ. Мөн зуслангийн үйлчилгээнд Майхан толгой, Баянбулаг, Гоодой, Өвөр Гүнт, Яргайт, Яргайтын богино гэсэн зургаан чиглэлээс Бөмбөгөр худалдааны төв хүртэл 27 бага оврын автобус, Шаргаморьт, Жигжидээс 12 том оврын автобус үйлчлэх юм. Харин Хүй долоон худагийн чиглэлд 11, 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэнгээс 14 том оврын автобус үйлчилнэ. Мөн 11-13-ны өдөр III, IV хороолол, Дэнжийн 1000, Долоон буудал, Дарь Эх, Улиастай, Хайлааст, Хархорин зах, Таван шар, Нисэх-Яармаг, Офицеруудын ордон гэсэн 10 чиглэлээс 50 автобус үйлчлэх юм байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж