Турк Израилиас мөнгө ба уучлалт шаардав | News.MN

Турк Израилиас мөнгө ба уучлалт шаардав

Хуучирсан мэдээ: 2010.07.04-нд нийтлэгдсэн

Турк Израилиас мөнгө ба уучлалт шаардав

Фото: ISRA.com/AP

Туркийн Гадаад хэргийн сайд Ахмат Давутоглугийн Израилийн Аж үйлдвэр, худалдааны сайд  Биньямин Бен-Элиэзертай хоёр цагийн нууц уулзалтыг Цюрихт хийсэн талаар дэлгэрэнгүй материал нийтлэгдэж эхэлсэн байна. Энэ уулзалт нь Засгийн газрын тэргүүн  Биньямин Нетаниягу ба Гадаад хэргийн сайд Авигдор Либерман хоёрын хооронд хурцатмал байдлыг гаргаж ирсэн билээ.
Либерман энэ уулзалтын талаар өөрт нь мэдэгдээгүй гэж хилэгнэсэн юм. Нетаниягугийн тамгын газар уг уулзалтыг Туркийн санаачлагаар хийсэн гэж мэдэгдэв.
Давутоглу ВВС-д ярилцлага өгөхдөө уулзалтын зорилго нь хоёр орны харилцааг өмнөх хэмжээнд аваачих нөхцлөө Израильд дуулгасан гэжээ. Үүний дараа уг уулзалтыг Израилийн хүсэлтээр хийсэн гэж Турк мэдэгджээ. Турк Израилиас «Мармара» хөлөг онгоцыг саатуулсныхаа төлөө уучлалт гуйж, хэлмэгдэгсдийн ар гэрт мөнгө төлөх ёстой гэж байгаа. Саяхны G-20 саммит дээр Америкийн ерөнхийлөгч Барак Хусейн Обама Туркийн ерөнхий сайд Реджеп Тайып Эрдоганд шахалт үзүүлэн хоёр орны харилцааг сэргээхийг шаардсан гэж Туркийн «Хурриет» сонин бичсэн байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

95128870 2010-07-04 180.235.175.145

Hulbumbugiin ij buren huvtsas hereglel bumbugiin hamt hudaldaalj bna Undesnii shigshee bag bolon Clubuudiin umsgul oims gutal bumbug hamgaalalt oroolt cards training umsgul tsunhnuud 95128870 96018288

Avatar

Israel 2010-07-04 182.160.4.250

Hutswaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж