Цагдаагийн газрын даргад санал авах ажиллагаа эхэллээ | News.MN

Цагдаагийн газрын даргад санал авах ажиллагаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.10.02-нд нийтлэгдсэн

Цагдаагийн газрын даргад санал авах ажиллагаа эхэллээ

Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт хотын Цагдаагийн байгууллагын даргыг цагдаагийн төв байгууллагын даргатай зөвшилцөн хотын Захирагч томилно гэж заасны дагуу уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах салбар комиссыг Нийслэлийн болон Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хамтарсан тогтоолоор байгуулж, сонгон шалгаруулалтыг нийтэд зарласан.  Сонгон шалгаруулалтад оролцохоор 6 хүн материалаа ирүүлснээс зарлагдсан ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг 4 хүн хангагдсан бөгөөд хууль, эрх зүй,ерөнхий эрдмийн шалгалт өгч, дараахь 2 нэр дэвшигч шалгарлаа.

  • Чойжанцангийн Болдбаатар
  • Дамбийнямын Цэрэндорж

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг анх удаа иргэдийн оролцоотой, иргэний зөвлөлийн хяналттайгаар сонгон шалгаруулах гэж байгаа бөгөөд дээрх нэр дэвшигчид Эрүүл Аюулгүй Улаанбаатар төлөө хэрхэн ажиллах талаар өөрсдийн мөрийн хөтөлбөрийг боловсруулсан юм. Нэр дэвшигчдийн хураангуй мөрийн хөтөлбөрийг Өдрийн сонин, Өнөөдөр, Зууны мэдээ, Үндэсний шуудан сонины 10 дугаар сарын 02-ны өдрийн дугаарт нийтэлсэн бөгөөд дэлгэрэнгүй хөтөлбөрийг нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсанд байршууллаа. Тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад иргэдийн санал, үнэлгээ чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс өнөөдрөөс эхэлж буй сонгон шалгаруулалтын санал асуулгад идэвхтэй оролцож, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, саналаа өгөөрэй. Таны саналыг 10 дугаар сарын 08-ны өдрийг дуустал www.ulaanbaatar.mn сайтаар авна. Та саналаа өгөхдөө тус сайтын баруун хэсэгт байрлах санал авах баннертай танилцаарай. Санал авах ажиллагааг шударга байлгах зорилгоор мөрийн хөтөлбөрийг танилцуулахдаа нэр дэвшигчдийн нэрийг нууцалж, А, Б гэсэн тэмдэгтээр тэмдэглэсэн байна. Харин сонгон шалгаруулалтад нэг үнэлгээ болох нэр дэвшигчдийн шууд халз ярилцлага, мэтгэлцээн 10 дугаар сарын 05-ны өдөр /ням гараг/ UBS телевизээр 21 цагт болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

naran 2014-10-02 174.21.108.138

naad 2 hvn chini bvhel bvten niisleliin hmjeenii ervv hev jurmiin nohtsol baidliin tlo ajiillah bolomjgvi uls. Hamt biichigdsen nogo 2 hvn ni arai der bn daa. Hediigeer songon shalgaruulaltaar avch bgaa ch gelee orsoldoh ulsuudiin huviin baidal. ajillasan gurshlaga. moriin hotolbor zergiig sudalj vzeh eregtei. Hen ch bish ulsuud tsoilj garch ireed yu ch hii chaddaggvi turshlaga bii. UB hot bol hodoo bish, ene 2 hvn hodoo ajillaj bn uls yaaj chadahav de. ali ch talaaraa niislel gedeg tom ailiig udirdana gedeg mash tom chadvariin asuudal.

Avatar

зочин 2014-10-02 112.72.13.131

Ч.Болдбаатар гэдэг хүн чинь урьдан СХДЦХэлтсийн дарга тэрний дараа мНЦГ-ын Хэв журам хамгаалах асуудал эрхэлсэн дэд дарга харин одоо газрын даргын үүргийг орлож байгаа мундаг хүн шдээ юугаач мэдэхгүй байж хуцаж байх юмаа

Avatar

Зочин 2014-10-02 202.126.91.154

маш зөв шийдвэр, ингэж байж л цагдаа төрийн төлөө биш иргэдийнхээ төлөө явдаг болно. сүүлийн үед цагдаад маш их дэвшил гарч байгаа. үүнийг хийж чадаж байгаа Тэмүүжин сайдад баярлалаа. цаашид улам эрчтэй хийнэ шүү, хийж байгаа бүхнийг чинь дэмжиж байгаа шүү.

Avatar

Bayar hurgie. 2014-10-02 202.55.191.76

Shine umnii ehleliig tavisan hotiinhondod bayar hurgie. Ulam saijruulaarai. Ene chin shuud ardchialliin ehlel shuu dee

Avatar

Munkhuu 2014-10-02 112.72.13.70

Songono gej jujiglehee boli hen yalah ni oilgomjtoi l baina sh dee

Avatar

иргэн 2014-10-02 103.9.90.98

адилхан л занданчид, авилгачид шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж