Сангийн сайд төсөл өргөн барилаа | News.MN

Сангийн сайд төсөл өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Сангийн сайд төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр / 2014.10.01/ өргөн барилаа.

Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барив. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар үндэслэлгүйгээр төсвийн орлого, зарлагыг нэмэгдүүлэх явдал үгүй болж, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн зөрүү багасна. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагууд болон Төсвийн тухай хуулийн заалтууд хангагдаж, төсвийн гүйцэтгэлийг хуулийн дагуу зохион байгуулах нөхцөл бүрдэнэ хэмээн хууль санаачлагч тайлбарлав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2014-10-01 150.129.140.168

Ulaan caid Mongol ulsiig urund unagah xuuli urgun barij bna daa.

Avatar

гүржав 2014-10-01 182.160.2.184

төсөвт одоо өөрчлөлт оруулах хууль их хуралд оруулна гэдэг төсвийн тухай хуулиа зөрчсөнөө хуульд өөрчлөлт оруулах замаар арилгуулах арга даа. улаан мөн ч олон жил ийм заваан юм хийж байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж