С.Бямбацогт гишүүн Д.Дондог, С.Батмөнх нартай уулзав | News.MN

С.Бямбацогт гишүүн Д.Дондог, С.Батмөнх нартай уулзав

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт гишүүн Д.Дондог, С.Батмөнх нартай уулзав

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт ШШГЕГ-ын харьяа хорих 461 дугаар ангид хоригдож буй УИХ-ын гишүүн асан Д.Дондог, ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх нарыг эргэжээ.
 
Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан агсантай тохиолдсон эмгэнэлт явдлыг ахин гаргуулахгүй байх, хүний эрхийг хүндэтгэн үзэх, хорих байрны нөхцөл байдлуудад онцгой анхаарах шаардлагууд иргэдийн зүгээс олон тоогоор ирж, нийгэмд энэ талаарх сөрөг мэдээлэл газар авч байгаад анхаарч, төр нийгэмд олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан хүмүүсээ сүүлийн үед хохирогч нэхэмжлэгчгүй хэрэгт холбогдуулан шалгаж байна гэх нэрээр олон сараар хорьж цагдаж байгаад олон нийт бухимдалтай байгаа билээ. 
 
Мөн МАН-ын гишүүд дэмжигчдийн зүгээс ч хилс хэрэгт гүтгэгдэн хоригдож буй намын гишүүдээ эргэж тойрч, биеийн байдал зэрэгт нь санаа тавих хүсэлтүүдийг ёсоор болгож ийнхүү зохих зөвшөөрлийн дагуу очсон байна.
 
УИХ-ын гишүүн асан Д.Дондог хоригдохоосоо өмнө хүнд хагалгаанд орсон, С.Батмөнх элэг солиулах мэс заслын өмнөх эмчилгээ хийлгэж байсан ч тасалдсан зэрэг эрүүл мэндийн зайлшгүй нөхцөл байдлын улмаас хорих ангийн эмнэлэгт эмчийн хяналтад байгаа ажээ.

 

Эх сурвалж: tsag.mn

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zocin 2014-10-01 150.129.143.152

ul butekh etgeeduudiigee ergew.neg teregnii duguynuud

Avatar

MAN 2014-10-01 127.0.0.1

hereg hiisen bol huleej sur. Darga nar bolohoor ovchtei bolchih yum tegvel songuulid orohod n eruul mendiin uzlegt oruulj baival yasan yum.

Avatar

иргэн 2014-10-01 112.72.13.218

шоронд орх үнэхэр харамсалтай. Гэхдээ хэрэг хийсэн бол нүглэ наминчлхаас биш яалтай.

Avatar

zochin 2014-10-01 202.55.191.76

Byambatogtoo chi ch jiriin xumuusiig ergel dee.

Avatar

Ч 2014-10-01 202.170.69.196

Дамаан тэр Дондогийн хэрэг гээд байгаа үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүн гэдэг юм байдаггүй л юм билээ дээ.

Avatar

shuuhed duudagdsan 2014-10-01 202.179.20.192

MAN iin darga nar bugdeeree hugjliin berhsheeltei humuus baidag hereg hariutsah chadvargui etgeeduud.

Avatar

Зочин 2014-10-01 150.129.142.169

shorond oroh bolohooroo l eruul amitan oldohoo bolih yum bn l daa. hudlaa baashiltsgaagaad bgarai. ene byambatsogt hudlaa shudlaa shudarga tsarailchaad yr n huurhun shog shog yum hiij yavdag gar yum shig bgam doo.

Avatar

yamaa 2014-10-01 150.129.141.13

Yalaa yyrex boloxoor yarvaigaad xevtdeg ni xaanaxiin yos ve, enxbayartanguudiin yos uu

Avatar

ard 2014-10-01 182.160.41.131

hils hergeer хилс хэргээр hils hergeer

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж