Хуулийн төсөл өргөн барилаа | News.MN

Хуулийн төсөл өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Хуулийн төсөл өргөн барилаа

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг өргөн барилаа Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг  Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.10.01/ өргөн барилаа.

Монгол Улсад өнөөгийн байдлаар үндэсний, салбарын болон салбар хоорондын түвшинд урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэхээр нийт 480 гаруй бодлогын баримт бичиг 1991–2013 оны хооронд баталсанаас 190 гаруй нь хугацааны хувьд хүчинтэй байна. Эдгээр бодлогын баримт бичгүүд нь үзэл баримтлал, төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, стратеги, үндсэн чиглэл, төлөвлөгөө зэрэг нэршилтэй байна. Түүнчлэн хэрэгжих хугацаа, бодлогын зорилго, зорилт давхацсан, хоорондын уялдаа сул байгаагаас хэрэгжилт хүсэн хүлээсэн үр дүнд хүрэхгүй байна. Бодлогын баримт бичгүүдийн хэрэгцээ, шаардлагын үндэслэл, тооцоо, судалгаа нь хангалттай түвшинд хийгдэж санхүүгийн эх үүсвэртэй зохистой түвшинд уялдаагүй байгаа нь хөгжлийн бодлого төлөвлөлтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатайг харуулж байна. Иймд, нэн тэргүүнд хүчин төгөлдөр хэрэгжиж буй бодлогын баримт бичгүүдийг цэгцлэн, хөгжлийн нэгдсэн зорилгод чиглүүлэн, хөгжлийн бодлогын нэгдмэл байдлыг хангаж, урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын залгамж чанарыг хадгалах эрх зүйн орчинг бий болгох асуудал чухлаар тавигдаж байгаа гэдгийг хууль санаачлагч хэлж байна. Улс орны эдийн засгийн үр өгөөж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, тэнцвэртэй, хүртээмжтэй өсөлтийг орон даяар бий болгох, хүний хөгжлийг хангах болон ард иргэдийн амьдралын түвшинг сайжруулахад чиглэгдсэн хөгжлийн бодлогын баримт бичгийн боловсруулалтын чанарыг сайжруулах, хоорондын уялдааг хангах, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах харилцааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай” хуулийн төслийг боловсруусан гэдгийг хууль санаачлагч Улсын Их Хурлын даргад дуулгалаа.

Мөн  "Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх” төслийг  өргөн барьсан юм. Төслийн зорилго нь Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр ханган, эмч мэргэжилтнийг сургах замаар баруун бүсийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад оршино байгаа юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-01 103.229.122.34

Фортунаа гай хэзээ нэг нүдэнд харагдахгүй болж амраах бол?

Avatar

Зайл 2014-10-01 180.235.184.193

ажлаа мээдэг хүнд өгөөд яваад өгөөч

Avatar

ob 2014-10-01 202.21.113.66

Uhehdee uher buugaa tavitsiin bish biz

Avatar

ob 2014-10-01 202.21.113.66

Uhehdee uher buugaa tavitsiin bish biz

Avatar

ob 2014-10-01 202.21.113.66

Uhehdee uher buugaa tavitsiin bish biz

Avatar

bold 2014-10-01 27.123.214.118

Multarxin orond

Avatar

bold 2014-10-01 27.123.214.118

Multarxin orond

Avatar

bold 2014-10-01 27.123.214.118

Multarxin orond

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж