Саалийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлнэ | News.MN

Саалийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Саалийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлнэ

Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлж, ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэхэд төрөөс анхаарч буй. Энэ хүрээнд 2016 он хүртэл хугацаанд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, шингэн сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор нийт 15 саалийн эрчимжсэн аж ахуй байгуулахаар болжээ. Уг зорилтыг хэрэгжүүлэхээр өнгөрсөн жилээс компаниуд гаднаас үхэр оруулж ирж, фермийн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Тухайлбал, “Нүүдэлчин” групп” Төв аймгийн Архуст суманд 300 үнээний ферм байгуулан ажиллаж буй. Мөн ойрын хугацаанд “Сүү” ХК Словак улсаас үхэр оруулж ирэхээр зэхэж байгааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Ийнхүү гаднаас саалийн гарц ихтэй шилмэл үүлдрийн үхэр оруулж ирж, саалийн аж ахуйг орчин үеийн стандартад нийцүүлэх, хүн амыг эрүүл хүнсээр хангахаар зорьж буйг албаныхан онцлов.

Б.МИШЭЭЛ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хүрлээ 2014-10-01 202.21.106.112

Манай улс сүүний хар тарлан,алатау, талын улаан симменталь үүлдрийн 20000 үнээтэй 43 фермтэй байсан.1 үнэээнээс эдгээр фермүүд жилд 2000-6000 л сүү сааж байсан ба үнээ саахаас эхлээд фермийн бүх ажиллагаа механикжсан байсан.Хувьчлалыг явуулах талаар алдаатай бодлого, зарим нь гадныхны /Англи,Данийн /"зориудын" гэхэд ч хилсдэхгүй явуулгаар яагаад ч юм хэт яар ч эдгээр фермүүдийг хүчээр тарааэсанд харамсч явдаг. Одоо Архустад францаас 300 үнээ оруулж ирээд фермийн байр байгуулаад уячихсан байгааг ТВ-ээр харсан.Үнээний сүү дэлэндээ биш хэлэндээ гэж ярьдагдаа.Эдгээр үнээг тэжээл ялангуяа сүү өгөлтийг нь сайжруулдаг шүүст тэжээлээр хангах хэрэгтэй болно.Эзэн нь мэдэж байгаа байлгүй дээ.Архуст ч тэжээл тариалахад тиймч тохиромжтой газар биш шүүдээ Яагаад заавал Архустыг сонгосон юм бол.

Avatar

Зочин 2014-10-01 203.91.119.100

Доор Эрдэнэбилэг гэдэг хүний бичсэн нь мэргэжлийн хүний үнэн л үг байна. Манайх технологоо барьж ажиллах боломж үнэхээр муу. Яг технологоор нь арчилгаа, маллагааг нь байлгая гэхээр, нэгж бүтээгдэхүүний зах зээлийн үнэ монгол хүний санаад багтахааргүй болно. Ер нь өндөр ашиг шимт үнээ 2 дахь тугаллалтаас эхлэн заазлагдах нь их болдог. Монгол үнээ бол 9-10 тугаллахад дажгүй. Үнээ оруулж ирж байгааг буруу гэж хэлэхгүй. Гэхдээ бизнесменүүд олон талаас нь бодох асуудал их бий шүү.

Avatar

Зочин 2014-10-01 78.53.189.3

Mongol mal gadnii uneend shahagdav aa hoorhii

Avatar

Зочин 2014-10-01 202.179.14.34

Цэвэр монгол үхэр хөдөө л үлдэнэ. Тэр нь ч зөв. Алга болно гэж байхгүй шүү. Яагаад гэвэл жинхэнэ бэлчээрийн мал, яг л зэрлэг буга гөрөөс шиг. Малчиндаа амар, өвс тэжээл бэлдэхгүй, зунжин, намаржин аадаж байхад саадгүй.

Avatar

Sain bodooch 2014-10-01 150.129.140.239

Yooy iim l uragshgui bodol toi humuus shuu, tegeed huurai suu uusaar l baih uu, Maliin shingeleg shine suu uumaar bn shde, Hun amiinhaa toog he"d dahin nugalsan maltain bj hyatad iin huurai suug shingeruulj uul bgaagaa meddegguil humuus bn daa, uursnuu suuniihee heregtseeg hangadag boliildoo, yum hiij bgaa hunii urmiig ***** hugal, er uul ahuin shaardlagaa sain hangaarai daa, manaid en l ih hetsuu

Avatar

temka 2014-10-01 112.72.13.139

erdenebilegee naad humuus chin huwiinhaa mongoor yum hiij bgaa humuus chamaasl dutaw gej jaahan gerel gegeetei talaaasn bod har malaa tegwel ingene geed aigaad bwal yu boloh we yadaj huurai suunii suu uumaarguil bnshuu

Avatar

erdenebileg 2014-10-01 150.129.143.89

sozialismyn uled gadnaas saaliin unee oruulaad mongold baigaagui bruzellios,leikoz gekh metiin ochnoon ovchin hamt oruulsan odoo bas mongold baikhgui baigaa virus iin garaltai boon ovchin hamt oruulna.mon oruulj ireed baigaa malaa yugaaraa techekhgeed baigaa yum be?ekhleed tejeeliinkhee uildverlelee hogjuuleed daraa n malaa oruulaach…

Avatar

Зочин 2014-10-01 112.72.13.153

Санал нег бна.урд нь манай монголчууд шаардлага хангадаггуй cvv yyж байсан херегvv?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж