Саалийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Саалийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлнэ

Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлж, ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэхэд төрөөс анхаарч буй. Энэ хүрээнд 2016 он хүртэл хугацаанд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, шингэн сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор нийт 15 саалийн эрчимжсэн аж ахуй байгуулахаар болжээ. Уг зорилтыг хэрэгжүүлэхээр өнгөрсөн жилээс компаниуд гаднаас үхэр оруулж ирж, фермийн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Тухайлбал, “Нүүдэлчин” групп” Төв аймгийн Архуст суманд 300 үнээний ферм байгуулан ажиллаж буй. Мөн ойрын хугацаанд “Сүү” ХК Словак улсаас үхэр оруулж ирэхээр зэхэж байгааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Ийнхүү гаднаас саалийн гарц ихтэй шилмэл үүлдрийн үхэр оруулж ирж, саалийн аж ахуйг орчин үеийн стандартад нийцүүлэх, хүн амыг эрүүл хүнсээр хангахаар зорьж буйг албаныхан онцлов.

Б.МИШЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж